8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хот дог хэн хурдан идэх вэ” тэмцээнд оролцоорой

2016-09-21 14:55:00

Та Хотдог идэх дуртай юу. Дуртай бол Хот дог хэн хурдан идэх вэ тэмцээнд оролцоорой.

Үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа IMAX ӨРГӨӨ-3” кино театрт тэмцээн болно. Баасан гараг бүр үзэгчдээ тэдний хайртай урлаг соёлын одуудтай уулзуулж байгаа Өргөөгийнхөн энэ баасан гарагт 16+ ангиллын "SAUSAGE PARTY" киног онцгой эрхтэйгээр гаргах гэж байна. Энэхүү киноны нээлтийн өмнө Хотдог хэн хурдан идэх вэ гэдэг тэмцээнээ энэ БААСАН ГАРАГТ 18.00 болон 20.00 цагаас хоёр удаа зохион байгуулж байна.

Ялагч нь мэдээж ОНЦГОЙ шагналын эзэн болно.

Хотын төвд тав тухтай олон улсын стандартыг бүрэн хангасан Шангриллад  байрлах IMAX–ӨРГӨӨ-3” кинотеатр нь хамгийн шинэ шилдэг кино, дэлгэцийн бүтээлийг тав тухтай орчинд хямд үнээр үзэх боломжийг үзэгчиддээ бэлэглэж байгаа билээ.

Стресс ихтэй энэ нийгэмд кино ертөнцөөр аялж, Монгол Улсад байгаа цорын ганц IMAX дэлгэцийн гайхамшгийг мэдрэх боломжийг “ӨРГӨӨ-3 IMAX танд олгож байна.

Дашрамд дурдахад “ӨРГӨӨ-1”, “ӨРГӨӨ-2”, “ӨРГӨӨ-3” кино театрууд үдээс өмнөх үзвэрээ 5000 төгрөг болгож, эдийн засгийн хямралын үед иргэдэд хөнгөлөлт үзүүлж байна. Та бүхэн гайхамшгийг мэдрэхийг хүсвэл ӨРГӨӨ-г зориорой.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл