8o
Улаанбаатар хот
mobile menu

Цас, мөсөө цэвэрлээгүй ААН-үүд иргэдийн хохирлыг барагдуулна

2016-11-10 08:34:00

Ойрын өдрүүдэд  ихэнхи нутгаар цас орж хүйтэрч, нийслэлд болон хөдөө орон нутагт халтиргаа гулгаа ихэссэн. Нийслэл хотод аж ахуйн нэгжүүд үүргээ биелүүлэн, орчны 50 метр талбайнхаа цас мөсийг цэвэрлэх ёстой юм. Тэгвэл албан байгууллагын эзэмшлийн талбайд бэртэж гэмтсэн иргэд тухайн албан байгууллагаас хохирлоо нэмэмжлэх боломжтой гэнэ. Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор "Иргэн, Аж ахуйн нэгж байгууллагуудыг эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж хийх, арчилгаа цэвэрлэгээг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилган, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон" байдаг аж.  Эл үүргээ биелүүлээгүйн улмаас иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс хохирлоо барагдуулахыг нэхэмжлэх эрхтэй юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл