Жүжигчин А.Мөнгөнзул дэлхийн хэмжээний "Crouching Tiger, Hidden Dragon" киноны нээлтэд оролцлоо

Хятадын кунг фу, тулаант киноны шилдэг бүтээлүүдийн нэг "Crouching Tiger, Hidden Dragon" буюу "Гэтсэн бар, хүрхрэх луу" киноны нээлт болжээ. Хятадын кунг фу, тулаант киноны оргил нь найруулагч Ан Лигийн “Гэтсэн бар, хүрхрэх луу” бүтээл гэдэгтэй маргах хүн цөөн. Тус  киноны Дэлхийн нээлт энэ сарын эхээр  Бээжинд болсон байна. Энэхүү арга хэмжээ нь China national convention center-д болсон бөгөөд маш олон алдартай хүмүүс урилгаар оролцсон байна. Нээлтэнд Хятадын кино одуудаас гадна Холливудын Micheal Yeok болон түүний нөхөр мөн Donnie Yen, Zhang Guang Bei дэлхийд нэрээ цуурайтуулсан төгөлдөр хуурч Lan lan нар гээд алдартай хүмүүсээс гадна,  "Crouching Tiger, Hidden Dragon"-ны нээлтэд

"Доз Плас" интэртаймэнтийн жүжигчин  А.Мөнгөнзул урилгаар оролцоод иржээ.  

Дэлхийн хэмжээний кино нээлтэнд оролцсон жүжигчин  А.Мөнгөнзул "Алдарт жүжигчин Donnie yen-н киноны нээлтэнд хятадын нэрт жүжигчин Zhang Guang Bei -тэй хамт оролцох азтай завшаан тохиолоо" хэмээн өөрийн цахим хуудаснаа дуулгасан юм. Тэрбээр нээлтийн арга хэмжээний зочдын хамт улаан хивснээ алхсан бөгөөд "Crouching Tiger, hidden dragon" киноны постер дээр өөрийн гарын үсгээ зуржээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Аглуу
103.17.108.42
Loading...