8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Учрал VS О.Баасанхүү: Дэвэн дэлхийн юм хамж ярьсан, яриагүй

2017-01-13 12:29:03

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Уг хуулинд маргаан үүсгэсэн талууд аль арбитрын шүүхэд гомдол гаргаж, маргаанаа шийдүүлэхээ өөрсдөө сонгох тухай зохицуулалтыг оруулж өгсөн юм. Түүнээс гадна Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арбитруудыг олон улсын төвшинд нийцүүлэн бэлтгэх асуудлыг оруулж өгсөн гэж хууль санаачлагчид мэдээлж буй.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Бодлогыг нь сайн анхаарч кноп дарах хэрэгтэй. Орос, Хятад гэх мэт улсууд байгаа учраас олон улсын гэрээний аманд өртөх магадлалтай. Үүн дээр анхаарах ёстой" гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Н.Учрал, О.Баасанхүү гишүүнийг хэлэлцэж буй асуудалтай холбогдолгүй зүйл ярилаа хэмжээ шүүмжилж харагдсан. 

Тэрбээр "Асуудалтай холбоотой юм ярьсангүй. Дэвэн дэлхийн юм яриад их төвөгтэй юм аа. Хуулиа уншихгүй юм. Хууль тогтоох байгууллагад орж ирчихээд хуулиа л ярьмаар байна. Арбитрын хуулийн гол агуулга нь арбитр өөрөө сонгож байгаа. Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа арбитруудыг олон улсад зөвшөөрөгдөх хэмжээнд нь аваачихын тулд нутагшуулсан жагсаалтад нь оруулчихье, НҮБ-ын загвар хуулинд нь нийцүүлж бусад оронтой харилцаатой болгочихье гэдэг утгаараа чухал юм. Талуудад эд хөрөнгийн маргаан үүсвэл өөрсдөө арбитраа сонгох бүрэн эрх нь хадгалагдаж байгаа. Ийм зүйл яригдаж байхад огт хамааралгүй юм ярьж байгаа нь тохиромжтой биш. Ард иргэдэд нээлттэй зөв мэдээлэл өгөх ёс зүйтэй байх ёстой.  Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Юнистралын загвар хуульд нийцүүлэн боловсруулсан. НҮБ-ын загвар хуульд нийцүүлснээр загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтад багтах юм. Хуулийн төслийн 3,2,4 дэх хэсэгт “Нэгээс олон улсад хамаарна гэдгийг талууд тодорхой тохиролцсон тохиолдолд хийгдэх арбитрын ажиллагаа” гэж авч үзэж байгаа болохоос биш энэ нь эрхийг нь хаагаад байгаа юм биш. 2003 онд батлагдсан Арбитрын тухай хуульд Арбитрын ажиллагааны харьяаллыг зөвхөн арбитрын хуралдаан болох газар гэсэн утгаар тодорхойлдог байсан бол энэхүү шинэчилсэн найруулгын төсөлд Арбитрын ажиллагааны харьяалал гэдэг нь хаанаас ч шинжээч, гэрч томилох үйл явц өрнөсөн байлаа гээд эцэст Монгол Улсын хууль тогтоомжийг дагана гэсэн агуулгатай. Арбитрын тухай олон улсын загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтад багтсанаар аль улсын арбитрын сонгох вэ гэдэг нь талуудын сонголт. Хуулийн төсөлд төрийн бус байгууллагын дэргэд арбитр ажиллуулж болно гэсэн санаа туссан" гэсэн юм.  

Т.Хулан

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
MIIJGEE
uchral mongoliin huuli durmiig olon ulsiin standart hangahhemjeend bolovsoruulau ni tun chuhal jisheen ni ter ARBITERiin huuli geh met . . .medehgui baij meddeg yumshig yariad surchihsan humuusiig ya
2017/02/25 182.160.5.111
mongol
baasanhuu gej neg shouchin bna a. mik avahàra esen busangui yum yarih yum a. zarimdaa teneg hun chig
2017/01/14 27.123.214.109
Zochin
Chi uuruu hen yaw be? Chamaig unuudur 8 nastnaas 80 nastan tanuhgui l yaw bna.Heden tugruguur ih hurald orj irsen yaw boldoo HUURHII.Gmamaig bodvol BAASANHUU gishuun heleh yawtai hun baih.
2017/01/14 213.134.19.162
Irgen
Ene modon tolgoi uchral gej hen yum be .yugaa ch medehgui yum orj ircheed jon jon geed suuh yumaa. Zugeer ter belegee taraagaad yuvdaa chi
2017/01/14 84.59.226.154