8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал

2017-05-24 15:28:08

 

“Прогрессив Аллианс-Дэвшилтэт эвсэл" IV бага хурал маргааш Улаанбаатар хотноо эхэлнэ. Энэхүү бага хуралд Англи, Австри, Швед, Португали, Гүрж, Герман, Бельги, Малайз, Марокко, Судан, Энэтхэг, Израиль, Палестин зэрэг таван тивийн 34 улс, олон улсын байгууллагын төлөөлөгчид, улс төрийн намын удирдлагууд оролцох юм.

Өнөөдөр тус бага хурлыг зохион байгуулагчид хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.

Хуралд "Прогрессив Аллианс" байгууллагын Ерөнхий зохицуулагч Константин Воинофф, УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ гишүүн  Г.Занданшатар, УИХ гишүүн  Д.Цогтбаатар нар оролцсон юм.  "Прогрессив Аллианс" бага хурлаар нийгмийн тогтвортой байдал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, Азийн орнуудын хөгжиж буй байдал, Популизмын өсөлт-Нээлттэй ардчилсан нийгэмд учруулах аюул, хүйсийн тэгш байдал жендэрийн асуудал зэрэг дэлхийн хэмжээнд тулгамдаж буй олон сорилт бэрхшээлүүдэд гарц, шийдэл олох, харилцан туршлага солилцох өргөн хэмжээний чуулга уулзалт болно гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.

Прогрессив Аллианс байгууллагын Ерөнхий зохицуулагчКанстантин Воинофф "Монгол Улсад ирж “Прогрессив Аллианс"-ын  хурлыг хоёр өдрийн турш зохион байгуулахаар болсондоо баяртай байна. Олон улсаас зочид төлөөлөгч олноороо ирэх төлөвлөгөөтэй байгаа. Зөвхөн тооны хувьд төдийгүй нэлээд өндөр төвшний зочид төлөөлөгчид ирэх гэж байна. Энэ хүмүүс маань “Прогрессив Аллианс"-ыг монголчуудтай, МАН-тай эв санаа нэгдэлтэй байна гэдгээ илэрхийлэхээр ирж байна гэж ойлгож болно. МАН бол зөвхөн монголдоо биш, олон улсын төвшинд “Прогрессив Аллианс"-ын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн нам" хэмээн онцлон дурдсан юм.

     Харин УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Дэлхий дахинд тулгараад байгаа хэт үндсэрхэг үзэл, өөрийн зах зээлийг бусдаас хааж хязгаарлаж хөгжинө гэсэн хэт туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал. “Прогрессив Аллианс"-ын хурлыг монголд хийж байгаа нь Монгол улс ардчиллын замаар амжилттай хөгжиж байгааг хүндэтгэж, үнэлж байгаа хэлбэр гэж ойлгож болох юм" гэлээ.

Прогрессив Аллианс байгууллагын ээлжит хурал энэ оны гуравдугаар сарын 12-13-ны өдрүүдэд Герман улсын Социал демократ намын байранд болж өнгөрсөн. Энэ удаагийн хурлаар тус байгууллагын Гүйцэтгэх хорооны байнгын 33 гишүүнийг шинэчлэн сонгосон бөгөөд Шведийн Ерөнхий сайд Стефан Лөфвен, Португалийн Ерөнхий сайд Антонио Коста зэрэг нэр хүнд бүхий улс төрийн удирдагчид багтсан бол манай улсаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сонгогдон ажиллаж байна.

 

А.Алтан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
хүн л бол хүн шдээ гэхдээ хужаа нараас бусад нь хха
2017/05/24 85.203.17.254
Зочин
Энэ хурлыг намчирхахгүйгээр бүгд хамтдаа эерэг үр дүнг гаргах үүднээс хамтарч ажиллах хэрэгтэй
2017/05/24 190.106.132.240
Зочин
Монгол улсын энэ хүнд нөхцөлийн үед яг цагаа олсон олон улсын хурал болох гэж байгаад баяртай байна. Энэ хуралаас нааштай үр дүнгүүд ихийг хүлээж байна шүү!!!
2017/05/24 162.243.229.141
zochin
Энэ хуралд маш өндөр ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй!!! Учир нь олон улсын экспэртүүд ирж монгол улсад тулгамдсан асуудлуудын шийдэл гарцыг олох хурал гэж харж байна.
2017/05/24 124.158.73.46