8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн халаасанд шургалсан авлигачдыг шүүрдэж, цэвэрлэе

2017-06-12 08:13:00

Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар өчигдөр Баянзүрх дүүргийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Баянзүрхчүүд нэр дэвшигч С.Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгч болоход бэлтгэгдсэн улс төрч хэмээн хүлээж авч байгаагаа илэрхийлж байлаа.

 МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгогч, иргэдэд хандаж хэлсэн үгэндээ “манай С.Ганбаатар нэр дэвшигчийн хувьд тэмцэгч хүн. Гэхдээ энэ тэмцэгч гэдэг алдарыг хэн нэгнээс хүртсэн юм биш өөрийн үйл хэргээрээ үлгэрлэн харуулж чадсан. Сүүлийн 12 жилийн турш С.Ганбаатар улс төрд бугшсан бузар булай бүхний эсрэг тэмцэж  яваа шударга залуу. Та бүхэн мэднэ, С.Ганбаатар нэг удаа ч өөрөө баян болох гэж тэмцэж байгаагүйг. Нэг удаа ч өөрийнхөө дэмжлэгтэй компанийг гаргаж ирэхийн төлөө тэмцээгүй. Харин улс төрд шургалсан оффшорчдын эсрэг, улс эх орныхоо эсрэг ажилладаг буруу бүхний эсрэг, иргэдийнхээ тэтгэвэр тэтгэмж, цалинг нэмэхийн төлөө тэмцсэн. С.Ганбаатар, Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа цалинг арван удаа, тэтгэврийг зургаан удаа тус тус нэмэгдүүлж чадсан гавьяатай. Энэ бол түүний тэмцлийн үр дүн” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатар, “намайг дэмжиж, надад итгэл өгч, миний улс эх орныхоо төлөө хийж байсан, цаашид хийсээр байх ажлыг маань үргэлж дэмжиж, ухаарал өгөх зөвлөгөөг цагийг нь олж өгч байдаг ард түмэндээ баярлалаа. МАНАН бүлэглэлийн орой дээр байгаа хэсэг хүмүүс надад дургүй маань үнээн. Тэдний эсрэг зогсож байгаа монголын ард түмэн ч бас өнөөдөр ганцаардаж байна. Айдастаа дарагдсан байна. Зарим тохиолдолд тэд маш ихээр эмээж байна. Нийгэм өрөнд баригдахаас гадна айдаст баригдсан байна. Энэ бүхнийг даван туулж тэмцсээр ирсэн МАХН-ын жирийн гишүүд, Н.Энхбаяр гуай амь насаа эрсдэлд оруулан байж өнөөдөр надад монголын төлөө, шударга ёсыг тогтоохын төлөө монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвших энэ түүхэн боломжийг олгосон.

 Би Ерөнхийлөгч болсон тохиолдолд, ард түмний ерөнхийлөгч хүн юу хийж чадах вэ гэдэг саналаа та бүхэнтэйгээ хуваалцмаар байна. Монгол оронд шударга ёсыг тогтоохын төлөө ажиллах болно, хяналт хариуцлагын тогтолцоог бий болгохын төлөө ажиллах болно. Хянаж хариуцлага тооцох учиртай Ерөнхийлөгч нь өнөөдөр энэ үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас болж монголд маань хулгай нүүрлээд байна. МАН, АН-ын нам дамжсан эрх мэдэлтнүүдийн эх орноо гэсэн сэтгэлгүй, хуйвалдаанаас үүдэж өнөөдөр Монгол орон 24 тэрбум ам.долларын өрөнд орчихоод байна.

Та нар маань харж байгаа. С.Ганбаатар миний бие бохир шатыг доороос  нь шүүрдэх гэж олон жил зүтгэлээ. Цаашид ч шүүрдсээр байх болно. Энэ төрд нүүрлэсэн луйврыг шүүрдэж гаргахын тулд олон жил зүтгэсэн. Дандаа доороос нь шүүрдэх гэж оролдсон. Нэг зүйлийг би ойлгож авлаа. Шатыг доороос нь шүүрддэггүй юм байна. Шатыг дээрээс нь шүүрддэг юм байна. Монголын төрд байгаа хог шаарыг, шатыг дээрээс шүүрдэх замаар цэвэрлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе” гэсэн юм. 

МАХН-ын сонгуулийн төв штаб

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дорж
Юу гэсэн уг бэ? Яагаад болохгуй гэж тэгээд ман Ан ы хулгаачид болох юмуу чи битгий хуц чамшиг мал тэгж л хэлнэ энхболд газрын хулгаач баяр оффшортон Ардан алгаа ташаад сууна энгэж баяр элбэгдорж ийг б
2017/06/14 66.181.186.196
Цээгий
Одоо жинхэн шудрагаар эх орноо бодож с ганбаатарыгаа санлаа ог оорчилогдон шуу монголчуудаа ! Ман Ан хэзээч шудрага Тор болгож чадахгуй
2017/06/14 66.181.184.27
Зочин
Ганбаатарыг eрөнхийлөгч болгох юмуу ариа ч дээ.....
2017/06/14 73.170.206.93
Bazraa
Ganbaagaa demjij turiin lyivarchdiig tseverlei..zuv ..27 jil manan ard tumniig huurlaa.. odoo daaj davahgui zeel ur ...
2017/06/13 66.181.160.100
  • Recent
  • Most Read
  • Most Comment