8o
Улаанбаатар хот
mobile menu

Жүжигчин А.Туяа С.Ганбаатарыг дэмжинэ гэдгээ мэдэгдлээ

2017-06-14 11:09:55

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарыг дэмжих  “Авлигачдын халаасанд орохгүй, ард түмнийхээ хяналтанд оръё” уриатай хандивын аян орон даяар өрнөсөөр байна.

Урлаг соёлын салбарынхан С.Ганбаатарыг дэмжиж буйгаа илтгэн хандивын аянд нэгдсээр байгаа билээ. Энэ удаа Жүжигчин А.Туяа С.Ганбаатарыг дэмжиж  тус хандивын аянд нэгдлээ.

Тэрбээр хэлэхдээ ‘’С.Ганбаатар бол үнэнч шударга, тууштай, хувь хүнийхээ хувьд их зөв хүн шиг санагддаг. Одоо нийгмийн байдал ямар байгааг ард иргэд бид бүгдээрээ мэдэж байгаа. Аль нэг нам гэхээсээ илүүтэйгээр ЗӨВ хүнийг сонгоосой гэж хүсэж байна’’ гэв.

Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнийн санаачлан явуулж байгаа хандивын аяныг цааш үргэлжлүүлж цахим орчинд иргэдийг уриалан дуудна гэдгээ ч бас амлав.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бямбасайхан
Энэ жүж А.Туяа бөгсний ажилдаа сайн уу
2017/06/14 202.9.40.43