8o
Улаанбаатар хот
mobile menu

Анхдагчдын Өлгий нутгийнхан АН-д санал өгөхгүй байх шалтгаантай

2017-06-15 11:18:00

Анхдагчдын өлгий нутаг Булган аймагт МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд өчигдөр иргэд сонгогчидтой уулзалт хийлээ. Хотоос очсон АН-ын хөлсний цөөн тооны жагсагчид түүний уулзалтыг саатуулах гэсэн боловч бүтээгүйг эхлээд тодотгоё. Учир нь, Булган нутгийнхан АН-аас нэрээ дэвшүүлэхээр ирсэн хэнийг ч болов Ерөнхийлөгчөөр байтугай УИХ-д ч дахин сонгохгүй гэсэн бат итгэлтэй болчихсон ажээ. Булган хангай нутгийнхан бүхэлдээ ингэж МАН-ыг дэмжиж буй шалтгааныг тайлбарлахын тулд бяцхан түүх өгүүлье.

Одоогоос яг жил гаруйн өмнө УИХ-д АН олонхи байхдаа сонгуулийн 76 тойргийг шинээр зурсан байдаг. Өнөөдрийн сөрөг хүчин, өчигдрийн эрх баригчдын зурсан ёсоор Булган аймагт УИХ-ын ердөө ганцхан тойрог оногдсон юм. Өөрөөр хэлбэл, Булган аймгийг УИХ-д ганцхан төлөөлөлтэй болгож, тэр хэрээр төрийн бодлогоос, төсвийн хуваарилалтаас холдуулсан хүмүүс нь АН-ынхан. 2000 оны УИХ-ын сонгуулиас хойш Булганд ганц ч удаа ялалт байгуулж үзээгүй АН-ынхан аймгаар нь ялгаварлан гадуурхсанд булганчууд голдоо ортол гомдолтой явдаг ажээ. Бүр тодорхой тайлбарлавал 61138 хүн амтай Булган аймагт УИХ-ын ганцхан тойрог хуваарилсан хэрнээ 60872 хүн амтай Өмнөговьд хоёр тойрог зурсан байдаг. Тухайн үеийн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын УИХ-д дахин нэр дэвших гэж зүтгэхдээ Хэнтий аймагт бүр гурван мандат хуваарилсан. Хэнтийгээс сонгогдсон нэг гишүүн 14000 сонгогч төлөөлөх бол Булганых 40000 сонгогч төлөөлнө. Тэр нь өөрөө шударга ёс гэж АН-ынхан тэгэхэд тайлбарлаж байсан юм. Ингэж л Өмнөговийн нэг иргэн Булганы хоёр иргэнтэй, Хэнтий аймгийн нэг иргэн Булганы гурван иргэнтэй тэнцэх ёстой гэсэн шийдвэрийг УИХ-д олонхи байхдаа АН хүч түрэн баталсан түүхтэй. Саяхан л УИХ-ын сонгуулийн тойргийг тааллаараа хувааж, Булганы ард түмнээс зугтаж, тэгш эрхийн зарчмыг уландаа гишгэж байсан АН-ынхан өнөөдөр “Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжээд өгөөч ээ” гэж санал гуйж яваад нь тэд үнэндээ гайхаж байна лээ. Тиймээс ч нэр дэвшигч М.Энхболдын уулзалтын үеэр нэг бус хүн “Бид 2016 онд шат шатны сонгуульд МАН-ыг дэмжсэн. Одоо ч адилхан МАН-ын дарга М.Энхболдод Булган нутгийнхан бүтэн эрхээ эдэлж, бүхэлдээ саналаа өгч Ерөнхийлөгч болгоно” гэж байлаа.

За гэвэл ёогүй гэдэг Булган нутгийнхны сонголт бүхэлдээ МАН гэдгийг батлах олон баримт бий. 2016 оны аймаг, сумдын ИТХ-ын сонгуулиар энэ намд л итгэж саналаа өгснөөс гадна МАН-ын нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнийг улсын хэмжээнд хамгийн өндөр хувиар саналаа өгч УИХ-ын гишүүнээр сонгосон хүмүүс бол булганчууд. Иймээс л “Итгэж болно, М.Энхболд оо. Бид таныг Ерөнхийлөгчөөр сонгоно” гэж үгээ хэлсэн хүн бүр онцолж байсныг тодотгоё. Тойрогтоо ажиллаж, сумдаараа тойрсон Ж.Бат-Эрдэнэ гишүүн ч иргэдийнхээ үгийг дайж ирснээ энэ үеэр хэлж байв.

Тэрбээр “Эвтэй төрийг байгуулж эдийн засгийг уналтаас гаргаж чадах хүн бол М.Энхболд дарга. Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-ын дэвшүүлж оролцсон мөрийн хөтөлбөрийн гол зохиогч нь, автор нь ч энэ хүн. Сумдаараа яваад иргэдтэй уулзахад, М.Энхболд даргын УИХ-ын сонгуулиар дэвшүүлсэн хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртэй нь хамт хэрэгжүүлэхийн тулд бид сонгоно гэж байна лээ. Эв нэгдлийг хангасан ард түмний Ерөнхийлөгч байгаарай гэж ерөөж байна лээ шүү, танд” хэмээн нутгийн олныхоо захиас, даалгаврыг дамжуулсан юм.

Ц.Ариунсэлэнэ: Залуус бид түүний төлөө саналаа өгнө


-Би ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж яваа жирийн л нэг залуу эмэгтэй. Залуус бидэнд өнөөдөр чанартай эрүүл мэндийн үйлчилгээ, ажлын байр, амьдрах орон сууц нэн чухал хэрэгтэй байна. Энэ бүхэн нэр дэвшигч М.Энхболдын “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрт тусгалаа олсон байгаа учраас залуус бид саналаа өгнө. Мөн УИХ-аас саяхан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг батлан гаргахад УИХ-ын даргын хувьд онцгой дэмжлэг үзүүлсэнд талархаж дэмжинэ.
Э.Цолмонбаяр: Ааваараа өөр айлын хүн сонгож болохгүй биз дээ


-Удахгүй бид Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Айлаар бол өрхийн тэргүүнээ сонгоно гэсэн үг. Энэ удаагийн сонгуулиар би М.Энхболд ахыг дэмжиж байгаа. Гэвч миний энэ сонголт зарим хүнд таалагдахгүй байгаа бололтой. Долоогч, пялдага, палдага гээд янз бүрээр л намайг хэлж байна. Гэхдээ энэ сонголтдоо би баярлаж байгаа. Үзэл бодлоо илэрхийлж, үг хэлснийхээ төлөө доромжлуулдаг тийм хүмүүсийг дэмжээгүйдээ би баяртай байгаа. Надад М.Энхболд ахыг сонгох гурван шалтгаан байгаа. Нэгд, боловсрол, төрийн ажлын туршлага.

Хоёрт, гэр бүлийн бат бөх байдал.

Гуравт, монголчууд бид 2016 оны шат шатны сонгуулиар МАН-д саналаа өгч сонгосон. Одоо ганцхан сонголт үлдсэн нь Ерөнхийлөгч. Айлаар ярьвал бид аавыгаа сонгох гэж байна. Тэгэхээр ааваараа өөр айлын хүн сонгож болохгүй биз дээ. 



 

 



Х.ТЭРГЭЛ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
татварууд нэмээд,тэтгэвэрт гарах насыг чинь холдуулаад байхад дахиад сонговол дахиад л нэмнэ дээ ,өөрөө л мэд
2017/06/15 139.5.219.200
Булган
энхболд гуай 60 тэрбум төгрөгийн асуудлаа шийдчихээд нэрээ дэвшүүлээрэй. Төрийн эрхийг хууль бусаар авах санаатай, гадны нөхөр шүү
2017/06/15 202.5.196.171
Булган
МАН-хан битгий худлаа яриад байгаарай. Баттулгын төлөө саналаа өгөх мянга мянган Булганчууд байгаа шүү. Энхболдод харин саналаа өгөхгүй байхыг Булганчууддаа уриалж байна. 60 мэрбум төгрөгийн асуудлаа
2017/06/15 202.5.196.171
  • Recent
  • Most Read
  • Most Comment