8o
Улаанбаатар хот
mobile menu

Засагтханыхан маргаашийнхаа төлөө Миеэгомбын Энхболдыг дэмжинэ

2017-06-17 17:50:00

Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд баруун таван аймагт ажиллаадхүлгийн жолоог нийслэлийн зүг заллаа. Алтай нутаг байгалийн үзэмж төгс бүрдсэннутаг. Нэр дэвшигч алтайчуудтай“Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Алтайчууд хоёр мянган хүний багтаамжтай Спорт цогцолбортоо дөрвөн мянгуулаа цуглаж Миеэгомбын Энхболдыг угтан авсан юм.

Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, энэ нутгийнхны итгэлийг хүлээж,төрд төлөөлөн суугаа УИХ-ын гишүүддэмжин, хамт яваа билээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдтой 20 гаруй жил хамтдаа ажиллаж буй, журмын нөхөр, ажлын сайн хамтрагч Ц.Нямдорж баруун таван аймагт хамт явах энэхэн зуур их баярлахын зэрэгцээ сэтгэлийн хөнгөн гуниг тээж яваа гэнэ. Баярлахын учир юу гэвэл, тэртээх 1997 онд Н.Багабандийг Ерөнхийлөгчид нэр дэвшихэд Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёр түүнийг дэмжин явж байсан бол өнөөдөр Миеэгомбын Энхболдыг дэмжиж Н.Багабандитай хамт яваа нь.Харин 2005 онд Н.Энхбаярыг дэмжиж хамт явж байж.Хэрэв өдийд Н.Энхбаяр хүнээрээ байсан бол энэ цаг үед бид гурав хамтдаа Миеэгомбын Энхболдыгоо дэмжээд явах байсандаа хэмээн бодож хөнгөн гуниг тээлээ гэсэн.



Алтайчуудтай уулзах энэ үеэр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хоржоонтой чүнэнийг илэрхийлсэннэгэн зүйрлэл хэллээ. Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон Ч.Лодойдамба гуайн зохиосон “Тунгалаг тамир” романы гол дүрүүдтэйЕрөнхийлөгчид нэр дэвшигчид төстэй санагдсан гэнэ. Тухайлбал, Миеэгомбын Энхболд төр засгийн ажлыг түрүүнд тавьж, хийж бүтээхийн төлөө өдөр шөнөгүй гүйдэг Засагтханы хөх харчуудын нэг Эрдэнэтэй төстэй бол Х.Баттулга ташуур атгачихсан, эвгүйхэн харж яваа нь тахар Бадарчтай, С.Ганбаатар Ардын жүжигчин Чимэд-Осор гуайн тоглосон эсэргүүний үед хувилгаан лам болдог дүртэй их төстэй хэмээсэнд алтайчууд нэгэн зэрэг алга ташсан нь олон хүнд нэгийг бодуулсан биз ээ.



Миеэгомбын Энхболд анх 1987 онд ажлын гараагаа эхлүүлж, өдгөө хүртэл төрийн албанд тууштай, хариуцлагатай ажиллаж яваа нь түүнийг Засагтханы хөх харчуудтай адилхан хэмээхэд хүргэсэн болов уу.30-аад жил ажиллах хугацаандаа улс орны хөгжил, иргэдийн сайхан амьдралын төлөө зөв шийдвэр гаргаж,түүнийгээ ажил хэрэг болгож ирсэн нэгэн.Иймд эх орны баруун урд хязгаарт орших алтайчууд түүний үр шимийг хүртэж сууна.Зарим нэгийг нь дурьдвал, зам дагаж хөгжил бий болдог учир Говь-Алтай аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох үүргийг УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд даалгаж,ажлыг нь аль хэдийнэ эхлүүлжээ. Мөн 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тус аймгийн гурваас бусад сумыг эрчим хүчинд холбосон аж. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч болоод эхлүүлсэн ажлаа үргэлжүүлж, Алтай, Бугат, Цээл сумыг эрчим хүчинд холбохыг алтайчууд түүнээс хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч улсынхаа салбар, иргэн бүрт хүрч ажилладаг байх учиртай тул Миеэгобмын Энхболд бүх талын бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгасан билээ. УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Залуусын хөгжлийг дэмжих тухай хууль, Ахмадуудад насны хишиг хүртээх Ахмад настны тухай хууль, Нялх балчир хүүхдийн хоол хүнсий тухай хууль, Батлан хамгаалах салбарын багц хууль, малчид, мал аж ахуйн салбарыг дэмжсэн томоохон хэд хэдэн хуулийг баталж, салбарынх нь эрх зүйн орчинг боловсронгуй болгоод амжсан. Одоогоор батлахаар хүлээгдэж буй хэд хэдэн хууль байгаагаас Биеийн тамир, спортын хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг салбарынх нь хоног тоолон хүлээж суугааг уулзалтад оролцогчид онцолж байлаа.



Уулзалтад алтайчуудын бахархал болсон Чандмань сумын уугуул, “Хантайшир” дэвжээний бөх, Монгол Улсын гарьд Н.Ганбаатар оролцож, Миеэгомбын Энхболдыг дэмжихийг нутгийн зон олондоо уриаллаа.

Их Алтайн сүрлэг уулсаа түшиж, тунгалаг усаар нь ундаалж нутагладаг малчдын төлөөлөл уулзалтад олуулаа оролцож байгаа учир тэднийг төлөөлж Монгол Улсын гавьяат малчин Дорждэрэм үг хэллээ. Малын түүхий эдийн үнэ ханш унаж, хонины нэхий, ямааны арьс боодол бохины үнэд ч хүрэхгүй хогийн цэг дээр хөглөрч байсан цаг саяхан. Харин Монгол Ардын Нам өнгөрсөн оны сонгуулиар ялалт байгуулж, төр засгийг удирдсанаар дээрх байдал ард хоцорч, малчдын амьдралд гэрэл гийсэн гэлээ.



Ингэж Монгол улсын нийгэм, эдийн засаг сэргэж, иргэдийн амьдрал өндийжбайгаа энэ цаг үед өнөөдрөөс илүү маргаашийн төлөө Засагтханыхан сонгуульдаа идэвхтэй оролцож, Миеэгомбын Энхболдыг сонгохоо мэдэгдэж, хаалгаар хөөгдөөд гарсан хүмүүсийг тооноор оруулдаг Монгол ёс байдаггүйг санууллаа.Говь-Алтай аймгийн малчдын төлөөлөл ийн ярьж байна.
Шоовой: Монгол Ардын Намд бид ам сайтай байдаг



-Миеэгомбын Энхболд мөрийн хөтөлбөртөө малчид болон мал аж ахуйн салбарт томоохон бодлого хэрэгжүүлэхээр тусгасан учир манай сумынхан түүнийг дэмжинэ. Өнгөрсөн хугацаанд малын гаралтай түүхий эд үнэгүйдэж, малчдын амьдрал эрс ядуурсан. Харин Монгол Ардын Нам төрд гараад энэ чиглэлд анхаарч, одоогоор үнэ ханш нь нэмэгдсэнд малчид бид ам сайтай явдаг. Тиймээс хийдэг, хэрэгжүүлдэг намынхаа хүнийг Ерөнхийлөгч болгох нь зүйтэй.

Д.Дэмбэрэл: Хариуцлагатай том намынхаа хүнийг дэмжинэ


-Би 1951 оноос хойш мал маллаж байгаа. Монгол Улсын аварга малчин хүн. Олон жил маллахдаа их л зүйлийг үзэж туулаа. Төр бидэнд нүүрээ бууруулсан үе байсан, гараа дэлгэсэн ч үе байлаа. Энэ цаг үеийг бодоход улс төрийн ууган хүчин болон Монгол Ардын Нам төр засгийг удирдаж байхад биднийг төрийн бодлогын гадна үлдээж байгаагүй. Олон жилийн нүүрийг үзэж яваа, олон мянган гишүүнтэй энэ том нам зангарагтай, хариуцлагатай байдаг тул малчид бид Миеэгомбын Энхболдыг дэмжинэ.Энхбаатар: Алтайчуудаасаа М.Энхболдыг дэмжихийгхүсч байна



-Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Энэ хүн малд элэгтэй, малчиддаа халамжтай. Энэ ч утгаараа Монголын Уяачдын холбооны тэргүүний үүргийг гүйцэтэгэдэг болов уу. Тиймээс алтайчуудаа болон Монголын бүх ард түмнийг Миеэгомбын Энхболдыг дэмжээрэй гэж хүсч байна.















Э.Цэцэг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Жуураг
Ерөнхийлөгч болбол манийгаа газар нутагтай нь бас ЗАРАХ л байх даа.
2017/06/24 202.179.25.31
Жуураг
Миегомбын Энхболд гуай Улаанбаатарын минь аль олигтой газрыг зараад дууссан, өнгөрсөн жил төрийн албыг бүр тодорхой үнэ тогтоож мөн зараад дуусгасан, одоо Ерөнхийлөгч болбол МАНИЙГАА ГАЗАР НУТАГТАЙ
2017/06/24 202.179.25.31
Бат
Засагтхааныхан гэж нэр барихгүй шүү. Энхболд Баттулга 2-той маргааш бол Элбэгдоржид алуулсан 8 жил шиг юм болно
2017/06/20 27.123.214.119
зочин
Оросод сургуульд яваад ,дүнгээ зассан нь баригдаад хөөгдөж ирсэн гэдэг үнэн үү
2017/06/18 59.153.112.226