8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянгол дүүрэгт суугаа Увс аймгийн иргэд хар ПИАР-т итгэхгүй гэв

2017-06-18 12:16:56
Баянголчууд нутаг, нутгаараа нэгдэн, Монгол Ардын Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Миеэгомбын Энхболдыг дэмжиж буйгаа илэрхийлсээр байна. Өнөөдөр Увс аймгийн уугуул иргэд уулзалт хийж, М.Энхболдыг дэмжихээ илэрхийллээ. Мөн тэд бусад намаас нэр дэвшигчдийг шударгаар өрсөлдөхийг уриалж, сонгогчдод үнэн зөв мэдээлэл өгөхийг хүсч буйгаа уулзалтын үеэр хэлж байв.

Энэ  үеэр тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар болон дүүргийн МАН-ын Дэд дарга Б.Сэмжидмаа иргэд сонгогчидтой санал бодлоо солилцсон юм.
 
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Баянголчууд М.Энхболдыг Ерөнхийлөгч болоход тохирох хүн гэж үзэж байгаа


Баянголчууд маань бүх зүрх сэтгэлээрээ М.Энхболд нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа уулзалт болгон дээр хэлдэг. Дүүргийнхэн маань М.Энхболд гэдэг хүнийг илүү их таньж, мэдэхийг хүсэж байна. Яагаад гэвэл өмнө нь одоо ч нэр дэвшигчийн тухай буруу ойлголтыг өгөх гүжир, гүтгэлгийн  чанартай мэдээлэл сошиал ертөнцөөр их явж байна. Гэхдээ  нэг  үеэ бодвол иргэд маань зах замбараагүй явж байгаа энэ мэдээллийг ялгаж салгадаг болжээ. Энэ нь М.Энхболд гэдэг хүнийг Монгол улсын Ерөнхийлөгч болоход яг тохирох хүн гэдгийг онцлон хэлж байгаагаас харагдсан. Бид нэн тэргүүнд улс орноо гадны улсад төлөөлөх чадвартай, улс орныхоо эв нэгдлийг хамгийн түрүүнд хангах, ноён нуруутай тийм л хүнийг сонгох ёстой. Энэ шаардлагыг хангаж чадах ганц хүн нь М.Энхболд юм.
 
 Б.Сэмжидмаа: Баянголчууд нутаг, нутгаараа нэгдэж М.Энхболд  нэр дэвшигчийг дэмжиж  байна


Баянгол дүүргийн МАН-ын Дэд дарга Б.Сэмжидмаа “Баянгол дүүргийн иргэд маань нутаг нутгаараа уулзаж, М.Энхболд даргын талаар гадуур явж байгаа гүтгэлгийн чанартай мэдээ мэдээллүүдийн эсрэг нэгдэж байгаагаа хэлж байна. Мөн иргэд бусад нэр дэвшигчдийг цэвэр  өрсөлдөхийг уриалж байгаа. М.Энхболд нэр дэвшигч бол улс төрчийн хувьд намын гишүүнээсээ намын дарга хүртлээ, энгийн мэргэжилтнээс улс төрийн бүх шатанд бэлтгэгдсэн шилдэг боловсон хүчин. Үүнийг ч манай Баянголчууд хэлж байгаа. Энэ дашрамд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дуу нэгтэйгээр дэмжихээ илэрхийлсэн Баянголчууддаа талархаж буйгаа хэлмээр байна. Мөн Баянгол дүүрэгт оршин суудаг Төв, Өвөрхангай, Дундговь аймгийн нутгийн зөвлөлийнхөндөө талархаж байна. Эдгээр уулзалтуудаас харж байхад тэд нэг зүйл дээр сэтгэл санаагаараа нэгдэж байгаа. Энэ юу вэ гэхээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд гэдэг хүн Монгол улсын  Ерөхийлөгч байхад яг тохирох хүн бөгөөд хэрвээ Ерөнхийлөгчөөр сонгогдвол бидний үр хүүхдийн ирээдүйн амьдрал дардан, гэрэлтэй байх болно, мөн Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдал найдвартай хамгаалагдана гэдгийг хэлж байгаа юм. Мөн нэг зүйлийг нэмж хэлэхэд,  М.Энхболд даргын мөрийн хөтөлбөрийг манай иргэд маш их дэмжиж байгаа. Иргэн рүүгээ хандсан, гадаад  дотоод  бодлогын хувьд маш сайн мөрийн хөтөлбөр болсон гэдгийг тэд онцолсон.







Баянгол дүүргийн МАН-ын 8 дугаар үүр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл