8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Гүн-Үйлс: С.Ганбаатарт ард түмнийхээ төлөө зүтгэх ухаан, хайр бий

2017-06-18 12:23:35

Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг болон, түүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг эрдэмтэн судлаачид дуу нэгтэй дэмжиж байна. Тэдний нэг “Төрт ёс, Хаадын сан” -гийн тэргүүн, зохиолч, судлаач Д.Гүн-Үйлстэй ярилцлаа.

-Танай сан төр барих ёс, төрийн бодлого талаас ямар судалгаа хийж байна?

-Манай “Төрт ёс, Хаадын сан” яг энэ асуудлыг 20 гаруй жил дагнан судалж, их түүх, хаадын сэдвээр үйл ажиллагаа явуулж байна. Бид хаадын үүх түүхээс гадна, хаадын гүн ухааныг судалдаг. Энэ маш олон зүйлээр илэрдэг. Тэдний үйл ажиллагаа, бодлого, нөгөө талаас зарлигийг судалдаг. Ямар жанжин шугам, зам мөрийг баримталж байсан бэ гэдэг сонирхол татсан судалгаа юм.

-Төр барих ёс, бодлого талаас С.Ганбаатар нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг харьцуулбал ямар дүгнэлт гарч байна?

- Ямар жанжин шугам, зам мөрийг баримталж байсан бэ гэдэг сонирхол татсан судалгаа болохыг би сая хэллээ. Хүнд өөрийн төрөлх чанар гэж бий. Үүнийг өвгөд дээдэс маань байнга баримталж ирсэн. Өөрөөр хэлбэл, шувуу нисч сурахаа хэнээр ч заалгаагүй. Унага давхиж сурахаа хэнээр ч заалгаагүй. Түүнтэй адил хүн эх орноо хайрлахаа хэнээр ч заалгадаггүй. Гэхдээ бас өөр хүмүүс байдаг. Жишээлбэл, хүний төрөлх чанар элгэн олноо хайрлах юм. эх орон газар нутгаа хайрлах эрхэм чанар хүнийг эхээс төрөхөд хамт төрдөг. Магадгүй эртний удмын мэдээлэл, удамшилтай холбоотой. Энэ чанар эхээс хамт төрдөг. Үүнийг бүрэн өөртөө төлөвшүүлсэн, энэ чанарыг эхээсээ авч төрсөн хүн гэж би нэр дэвшигч С.Ганбаатарыг үздэг. Бид олон асуудлаар санал солилцож байсан. Түүхийн талаар олон ном уншиж судалж байсан ч С.Ганбаатарын эх түүхийн талаарх бодол санаа, дүгнэлт бишрэл төрүүлсэн. Нэг бол өөртэйгээ асар их ажилласан хүн, эсвэл асар их цээжний ухаантай хүн байх. Бас нэг зүйл нь тэмцэгч чанар түүнд бий. Ард түмний эрх ашиг туйлын дээд туйлд хохирч байгаа учраас, нийгэм болохгүй байгаа учраас ард түмнээ гэсэн сэтгэл нь энэ хүнийг зүгээр суулгахгүй байна. Ухаан гэж юу вэ гэж өнөөдөр бид их ярьдаг. Ухаан бол хайраас л төрдөг. Хайр байхгүй бол ухаан хэзээ ч төрөхгүй. Ард түмнээ хайрлах хайр түүнд байгаа учраас ард түмнийхээ төлөө зүтгэх ухаан байна. Ийм учраас Монголын оюунлаг хэсэг, зохиолч, эрдэмтэн, судлаачид С.Ганбаатарыг дэмжиж байгаа.

-Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг, уулзалтад Ардын багш, академич Ч.Авдай, түүхч Б.Балжинням, философич Д.Баяндалай, эдийн засгийн ухааны доктор А.Даваасүрэн, доктор С.Будням, “Төрт ёс, Хаадын сан”-гийн тэргүүн, зохиолч, судлаач Д.Гүн-Үйлс, Оюуны чадварын IQ төвийн тэргүүн, доктор, профессор Ц.Дэмбэрэл нарын олон эрхэм ирсэн байсан. Эрдэмтэн, судлаачид С.Ганбаатарыг дэмжиж нэгдэж байгаа гэсэн үг үү?

-Бид дор бүрдээ хийх зүйлтэй, судалгаа, шинжилгээний нөр их ажилд дарагдсан улс. Гэтэл бичиг, цаасны тэр их ажлаа орхиж С.Ганбаатарыгаа дэмжих ажил тулж байна. Учир нь эрдэмтэн хүн бол эх орны хүү юм. Тэр утгаараа С.Ганбаатарыгаа бид 100 хувь дэмжиж байгаа. Эрдмийн зөвлөлийн гишүүдтэйгээ , зохиолч нөхөдтэйгээ утсаар ярихад бүгд С.Ганбаатарыг дэмжинэ. Яалаа гэж улс төрийн бохир болгонд хутгалдсан, хөрөнгө мөнгөний ашиг сонирхолын төлөө зүтгэсэн хүмүүсийнх төлөө бид явах вэ “ гэж байна. Ирээд бидэнтэй дуу хоолойгоо нэгтгээч гэхээр айгаад байх юм. Эрдэмтэд маань өнөөдөр эрх чөлөөгүй байна, айдастай байна. Тэднийг хэн яагаад айлгачихав гэдэг тодорхой байна. Энэ бол нэг намын дарангуйлал гэж бид харж байгаа.

Эх сурвалж: www.polit.mn Ч.Зотол

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл