8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Гантулга: Х.Баттулга 39 лиценз, 43 компани, 49 үл хөдлөх хөрөнгө, 240 мянган га газар эзэмшиж байна

2017-06-19 12:02:36

УИХ-ын гишүүн Д.Гантулга мэдээлэл хийлээ. Тэрээр “Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт долоо хоногийн дараа болно. Гэвч иргэд нэр дэвшигчид ямар бодлого, үйл ажиллагаа явуулах вэ зэрэг тодорхой бодит мэдээлэл авч чадахгүй байна. Яагаад гэвэл, өдөр болгон олны анхаарлыг татах хов живийн шинжтэй зүйл шинээр гаргаж байна. Тиймээс иргэд бодитой, баримттай мэдээлэл авч чадахгүй байгаа нь харамсалтай.

Харин сүүлийн үед АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд “Баримт ярьцгаая. Баримттай ярилцъя” гэж байгаа. Бид ч бас баримттай ярихаар АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын бизнесийн бүлэглэлийн талаар баримт цуглуулсан. Х.Баттулгын бизнесийг төрсөн эгч Х.Цэндбаяр нь хариуцдаг. Харин үл хөдлөх хөрөнгүүдийг нь хүргэн ах П.Моломжамц нь хариуцдаг. П.Моломжацын охин М.Золжаргал бизнесийн үйл ажиллагаанд нь төдийлөн оролцоод байдаггүй ч түүний нөхөр Т.Лхагвадорж бизнесийг нь удирдах үйл ажиллагаанд оролцдог. Мөн Х.Баттулгын бизнесийн гол түнш нь олон нийтэд ард Батсүх нэрээр  танигдсан Я.Батсүх. Энэ бүлэглэлийн мэдэлд хайгуулын болон олборлолтын 39 лиценз, 43 компани, 49 үл хөдлөх хөрөнгө байна. Иргэд 0.07 га газраа эзмшиж чадахгүй байхад түүний эзэмшиж байгаа газрынх нь хэмжээ 240 мянган га. Баянхонгорт 10, Сэлэнгэ, Дундговьт тус бүр тав, Дорнод, Төв аймагт тус бүр дөрөв, Баян-Өлгий, Дорноговь, Сүхбаатар, Увс аймаг, тус бүр хоёр, Говь-Алтай, Хөвсгөл аймаг, Налайх дүүрэгт тус бүр нэг нэг лиценз эзэмшиж байна. 43 компанийнх нь дунд оффшор бүсэд бүртгэлтэй компани нь бий. Нэр дэвшигч Х.Баттулга байгуулсан компаниа ихэнх тохиолдолд хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр компани шилжүүлдэг, лицензээ тэднийхээ нэрээр авдаг. Хамгийн их анхаарал татаж байгаа нь сайдаар ажиллаж байхдаа олон компани байгуулж төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан байна. Улмаар бизнес нь сайн явж байгаа компанийг нь төрсөн эгчийнх нь хүргэн Т.Лхагвадорж оффшор бүсэд бүртгүүлдэг дүр зураг ажигдагдаж байна” гэв.

УИХ-ын гишүүн Д.Гантулга энэхүү судалгаагаа нарийвчлан хийж байгаа бөгөөд компани тус бүрийнх нь байгуулагдсан түүхээр нэвтрүүлэг хийж олон нийтэд хүргэхээр ажиллаж байгаагаа хэллээ. Мөн энэ бүхнийг буруу ташаа мэдээлэл гэж үзэж байгаа бол нэр дэвшигч Х.Баттулга баримтаар няцаалт хийх хэрэгтэй гэдгийг онцолсон юм.  

Эх сурвалж Eagle.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
УИХ н гишүүн хууль боловсруулахаас хов боловсруулдаггүй юм,банди үндсэн ажлаа оролдоод барахгүй бна уу даа
2017/06/19 59.153.112.226
Irgen
Bitgii negnii gar hol bol l do M.enhbold yamar hurunguteig hen ch medehgui battulga uuriinhuu hucheer yawj bga hun
2017/06/19 103.10.23.105
Жуураг
Миний дүү дараа дахиад сонгогдоноо, их сайн чармайлаа, бас...
2017/06/19 202.179.25.99
ЭР ХҮН
ЧИ ЭР ХУРГА ШҮҮ
2017/06/19 66.181.165.38
Zochin
Ene battylgiig eronhiilogch bolbol mgol ongoroo nogoo bohchuud buduuleguuden garch ogoh bailgui.
2017/06/19 27.210.171.227