8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянголчууд тогтвортой төрийн төлөө М.Энхболдыг дуу нэгтэйгээр дэмжихээ илэрхийлэв

2017-06-22 18:04:04

Баянголчууд тогтвортой төрийн төлөө М.Энхболдыг дуу нэгтэйгээр дэмжихээ илэрхийлэв

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг мөрийн хөтөлбөр, бодлого, зорилтыг танилцуулах уулзалт Баянгол дүүрэгт үргэлжилж байна. Энэ удаад Баянгол дүүрэгт суугаа Хэнтий, Ховд, Сүхбаатар, Увс, Төв аймгийн иргэд, сонгогчдтой Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил уулзалт хийв.

Уулзалтад оролцсон иргэд нэр дэвшигч М.Энхболдыг дэмжиж буйгаа илэрхийлж, санал бодлоо солилцлоо. Тэд гүтгэлэг, хар пиарт автахгүй, төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, сонголтоо хийнэ гэдгээ онцолсон юм. 

Түүнчлэн уулзалтын үеэр Гадаадын харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг иргэдэд танилцуулж, зарим иргэдийн асуултад хариуллаа.  Мөн сайд Ц.Мөнх-Оргил “Гурван нэр дэвшигчид сайн, муу тал аль аль нь бий. Би М.Энхболдтой 9 настайгаасаа хойш найзалж байна. Миеэгомбо гуайнх манайх хоёр Шадивланд хамт зусланд гардаг байсан. Арван жил, их сургууль, ажил гээд л одоог хүртэл найзалж яваа хоёр.  М.Энхболдын маань аав, ээж хоёр жирийн Монгол сайхан хүмүүс бий. Үүнийг Миеэгомбо багшийн олон  шавь нар мэдэх байх. М.Энхболдын хувьд хүүхэд байхын л дуу цөөтэй,  төлөв даруу хүүхэд байсан. Улс төрөөр бол ноён нуруутай гэх үү дээ. Одоо ч ийм хэвээрээ л байна. Амьдралын янз бүрийн үеийг хамтдаа давж үзсэн. Яг л байгаа нь энэ. Энэ бол улстөрч хүнд давуу тал. Төрийн тэргүүн хүний хувийн зан араншин, төлөвшил хамгийн чухал байдаг. Яагаад гэвэл, Ерөнхийлөгч дангаараа шийдвэр гаргах эрхтэй цорын ганц хүн. Ерөнхий сайд бол Засгийн газартайгаа зөвшилцөж шийддэг. УИХ-ын дарга мөн л гишүүдээрээ хуралдаж, хууль баталдаг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хувийн зан байдал, ноён нуруу, ажлын туршлага зэргийг харгалзан үзэж, сонголтоо хийх нь чухал. Төрийн тэргүүн улс орноо хагаралдуулж, хувийн үзлээр аливаа шийдвэрийг гаргаж болохгүй. М.Энхболд төрийн чухал албан тушаалуудыг хашиж, олон хэрэгтэй шийдвэр гаргасан байдаг. Манай нам улс төрийн туршлага, бэлтгэгдсэн байдлыг харгалзаж, нэр дэвшүүлсэн юм” гэж өөрийн үзэл бодлоо сонгогчидтой хуваалцсан юм.Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 10 мянга гаруй иргэн нэр дэвшигч М.Энхболдыг дуу нэгтэйгээр дэмжихээ илэрхийлж, гарын үсгээ зураад байна.

 

Баянгол дүүргийн МАН-ын 8 дугаар үүр

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ялзарсан төр
5 залууг буудуулахад оролцсон МАН ын энэ нөхөр олны өмнө гарахдаа ичдэг болоосой.
2017/06/23 66.181.176.131
Hhh
Hervee Enkhbold songogdvol mongol uls bur moson dampuurna shuu!!!Toriin albiig zardag toriin erhiig luivarddag hun ard tumniig yag bodooch!!!
2017/06/23 172.58.139.68
  • Recent
  • Most Read
  • Most Comment