8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Оюунбаатар: Иргэдийн чөлөөт сонголт хийж төрөө барих эрхийг олигархиуд худалдан авах гэж байна

2017-06-24 14:03:34

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа хууль зөрчиж, ард түмнийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл тарааж байгааг эсэргүүцэж МАХН-ын дэд дарга, хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Монголын нийгмийг хагалган бутаргасан, улстөржиж хүний эрхийг зөрчсөн, хууль шүүхийг уландаа гишгэсэн үйл явдал энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны үеэр маш их гарч байгаа учраас олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ. Сонгуулийн сурталчилгаа дуусч байна. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар 21 аймгийг тойрч  ажиллалаа. Хамгийн сүүлд Хөвсгөл, Булган, Эрдэнэт, Дархан аймагт ажиллалаа. Харамсалтай нь сонгуулийн сурталчилгаа хууль тогтоомж түүний дотор Үндсэн хуулийг  ноцтой зөрчсөн үйлдлүүдийг төрийн эрх барьж байгаа МАН, АН  гаргаж байна. МАНАН-ийн олигархи удирдлагууд С.Ганбаатарын сонгуульд өрсөлдөх үйл ажиллагааг хясан боогдуулж, элдэв тээг тавьж байна. Төрийн нэрийн өмнөөс цагдаагийн байгууллагын ажилтнуудыг явуулж сэтгэлзүйн болон бусад дарамт шахалт үзүүлсэн онц ноцтой үйлдлүүдийг удаа дараа гаргаж байна. Тухайлбал, Дундговь аймгийн цагдаагийн байгууллагаас МАХН-ын сонгуулийн үйл ажиллагаанд явж байгаа хүмүүс байцааж айлган сүрдүүллээ. Мөн төрийн тусгай хамгаалалтад байгаа манай нэр дэвшигч С.Ганбаатараас байцаалт авах үүрэг даалгаврыг дээрээс өгсөн гэж мэдүүлсэн.Өмнөговь аймгийн цагдаагийн байгууллагын ажилтнууд мөн л дээрх шаардлагыг тавьсан.

Цагдаагийн энгийн хувцастай ажилтнууд байнга дагалдсан. Хөвсгөл рүү ч хамт явж тагнаж чагнасан. Хонгор суманд иргэдтэй уулзах уулзалтыг цагдаагийнхан хүчээр таслан зогсоосон. Эрх баригчид эрх мэдлээ урвуулан ашиглаж хууль хяналтын байгууллагыг гар хөлөө болгож байгааг нийгэм бүхэлдээ шүүмжилж байна.  Хууль шүүхийн байгууллагын шинэ, мэдлэг боловсрол багатай залуусыг хууль бус зүйлд өдөөн хатгаж улстөрийн даалгавар өгч байгаа балмад үйлдлээ даруй зогсоохыг МАНАН-аас шаардаж байна. С.Ганбаатар бол олигархи оффшорчидтой ямар ч холбоогүй жирийн иргэний төлөөлөл. 15 жил ард иргэдийнхээ төлөө тэмцэж яваа босоо тэмцэгч юм. Хөвсгөлийн тайгаас өмнийн говь, Алтайн нуруунаас Дорнын тал хүртэл С.Ганбаатарыг ард түмэн нийтээрээ дэмжиж байна. Бусад нэр дэвшигчдээс 2-3 дахин их хүн цугларч байна. Сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авах ажил улс орон даяар эхэлсэн байна. Цөөнгүй баримт бидэнд ирлээ. Иргэдэд мөнгө өгөхдөө ахмадуудаа баярлуулах зэрэг янз бүрийн нэрийдлээр 50 мөнгөн төгрөг өгч байна. Иргэд чөлөөт сонголт хийж төрөө барих эрхийг олигархиуд худалдан авах гэж байна. С.Ганбаатарыг элдвээр гүтгэж СЕХ-нд гадаадын иргэнийг зориудаар авчирч гүтгэн гүжирдсэн балмад ажиллагаа явуулж байна.  Монгол Улсын төрийн тэргүүнээ сонгоход гадаадын иргэн оролцдог байдал аль ч улсын түүхэнд байхгүй. С.Ганбаатарын нэр татагдсан мэтээр худал мэдээллийг орон даяар цацаж сонгогчдыг төөрөгдүүлж байна. АН-ын ухуулагчид аймаг орон нутаг С.Ганбаатарын нэр татагдсан хэмээн цагаан хоолойгоор зарлаад явж байна. Ингэж бохир сурталчилгаа хийж түмнийг төөрөгдүүлж байна”.

МАХН-ын сонгуулийн штаб

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Trump 3.5 тэрбум$ Messi 280 caя $ Ronaldo 400 сая $ хөрөнгөтэй байхад Х.Баттулга 1.1 тэрбум $ бна. Яаж чадваа???!!!
2017/06/24 207.244.70.35
Зочин
1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ
2017/06/24 95.130.11.147