8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Эрдэнэжамъян: С.Ганбаатарыг эргүүлэн татах ямар ч үндэслэл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе

2017-06-24 14:58:23

Сонгуулийн сурталчилгааны ажил дуусах дөхөж байгаа энэ цаг үед зарим нэр дэвшигч нэг нэгэн рүүгээ дайрсан хар PR хийж байна.  Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянаас тодрууллаа.

-Танай намаас нэр дэвшигч С.Ганбаатар руу дайрч давшилсан үндэслэлгүй мэдээлэл тараах байдал хэрээс хэтэрч байна. Мөн нэрийг нь татуулах талаар ярьсан. Ийм үндэслэл бий юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүнийг нэрийн жагсаалтаас хасах ямар ч хууль зүйн үндэслэл байдаггүй.  Үүнийг өнгөрсөн жилд баталсан сонгуулийн тухай хуулийн 145 дугаар зүйлд заасан байгаа. 

Энд  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахгүй гэсэн байна. Сүүлийн үед цагдаагийн байгууллагаас удаа дараа дарамтлах олон нийтэд худал мэдээлэл хүргэх, төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах байдлаар манай нэр дэвшигчид халдаж байна.  Энэ нь сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн Төрийн байгууллагын зүгээс явуулж буй хортой үйл ажиллагаа юм.

Цагдаагийн байгууллага энэ үйл ажиллагаагаа таслан зогсоох ёстой. Ингэж улс төрчдийн гар хөл болж болохгүй.

-Тэгэхээр нэр дэвшигчийн эргүүлэн татах ямарч үндэс байхгүй юм байна. Тийм үү?

-Үүнийг би хуулийн үндэстэй хэлмээр байна. Хэрэв сонгуулийн хуулийг зөрчсөн бол зөвхөн захиргааны шүүхэд хандана гэсэн байдаг. Гэтэл яагаад цагдаа нар БЗД-ын эрүүгийн шүүхэд хандаад байгааг ойлгохгүй байна. 

БЗД-ийн шүүх энэ хэргийг авч үзэх ямар ч үндэслэл байхгүй. Нэрийн жагсаалтаас хасах нь үндэслэлгүй юм.  Тийм учраас буцаалаа. Гэтэл цагдаагийн байгууллагаас ахиад л энэ хэргийг шалгаад шилжүүллээ.  Миний зүгээс 100 хувь баталгаатай хэлэхэд МАХН-аас нэр дэвшиж байгаа Сайнхүүгийн Ганбаатар нэг ч  хууль зөрчөөгүй.  МАХН-ын сонгуулийн штаб мөн ямар хууль зөрчөөгүй. Бүх зүйл хуулийн дагуу явж байна.  Нэрийн жагсаалтаас хасагдах  ямар ч үндэслэл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

-Аймгуудад ажиллаж байхад нь шалгасан гэж байсан. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Мөн СЕХ энэ хэргийг цагдаа руу шилжүүлсэн гэж байна.  Тэгвэл эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба нь шалгаад БЗД-ийн шүүх рүү явуулж байгаа юм. Тэгэхээр энэ нь сонгуулийн хуультай огт хамаагүй болж байна. Хэрэв  үүн дээрээ тулбал энэ асуудлыг шал өөр байгууллага шалгадаг.  Авилгатай тэмцэх газар шалгаж болно. Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба бол огт өөр зүйл шалгана.  Тухайлбал залилан, хоёр иргэн хоорондын маргаан зэргийг шалгана. Энэ нь сонгуультай ямар ч хамаагүй. Гэтэл Дундговь, Хөвсгөл, Өмнөговьд явахад нь асууж байгаа юм.  Сэлэнгэд явахад бас асуулаа. Уг нь бол тэнд байгаа цагдаа нар зөвхөн тухайн бүсдээ гарсан хэргийг шалгах ёстой. 

Иргэн С.Ганбаатартай холбоотой хэрэг гарсан бол үүнийг зөвхөн БЗД-ийн цагдаа нар л шалгана. Яагаад Монгол Улсын бүх аймаг орон нутгийн цагдаа нар ийм дарамт үзүүлээд байна гэдэг нь энэ цаанаа улс төрийн зорилготой гэдгийг шууд илчилж байгаа юм. Цагдаа нар жил бүр ийм хэрэгт хутгалддаг. Дараа нь дарга нар нь шоронд явдаг. Ийм байдлаас татгалзах хэрэгтэй. Зөвхөн хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулдаг болмоор байна.  Үүгээрээ олон олон процессын хуулийг зөрчиж байна.  Энэ үйлдлээ таслан зогсоо.

Хууль зүйн сайд,  хуулийн бусад байгууллагууд зөвхөн хуульд нийцүүлж ажилла гэдгийг хэлмээр байна.  Тэгэхгүй  Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх маягаар ажиллах нь хуулиар хориотой шүү гэж хэлмээр байна.

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар та МАН-ын удирдлагуудын албан тушаал наймаалцсан хэргийг олонд дэлгэж байсан. Тэр хэрэг одоо болтол шийдэгдээгүй байна?

-Монголын ард түмэн бүхнийг харж байна.  МАНАН бүлэглэл, олигархи дэглэм хууль шүүхийн бохир булингартай байдлыг ярьж байсан. Энэ бол цагдаа нар хуулийн дагуу биш улстөрийн зорилгоор ажилладаг гэдэг нь тодорхой боллоо.  Эрх мэдэлтэй хүмүүсийн хийсэн хэргийг шалгадаггүй.  Шалгасан ч худлаа хариа гаргадаг, гацаалаг, царцаадаг.  

Ядуу ядарсан ардынхаа төлөө явж байгаа хүнийг нэг өдрийн дотор хэдэн удаа шүүхэд хандаж байна. Тиймээс цагдаа нар ийм байдлаасаа болих хэрэгтэй, ичих хэрэгтэй. 

Сонгуулийн хугацаанд энэ гурван нэр дэвшигчтэй холбоотой олон баримт  фактууд дэлгэгдлээ. Яагаад СЕХ-ноос 60 тэрбумын асуудлаар цагдаад хандлаа гэж нэг ч мэдэгдэл хийхгүй байна вэ. 1,1 тэрбум ам.долларыг цагдаад шалгуулахаар өгөхгүй байгаа юм.  Тэгэхээр энэ байгууллага дэндүү тэгш бус хандаж байгаа юм биш үү. Яагаад энэ хоёр нэр  дэвшигчээс энэ асуутад нь хариу авах гэж цагдаа нар саатуулахгүй байгаа юм. Үүнийг ард түмэн маань ялгаж салгаж ойлгох байх гэж найдаж байна.

 

Эх сурвалж: МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын сонгуулийн төв штаб

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сайхнаа
Trump 3.5 тэрбум$ Messi 280 caя $ Ronaldo 400 сая $ хөрөнгөтэй байхад Х.Баттулга 1.1 тэрбум $ бна. Яаж чадваа???!!!
2017/06/24 163.172.223.200
Болд
1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ
2017/06/24 79.172.193.32