8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-аас мэдэгдэл гаргалаа

2017-06-24 15:03:56

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын Сонгуулийн штабаас дараах мэдэгдлийг гаргасан байна. Тус мэдэгдэлд,

Монголын ард түмэн ардчилсан Үндсэн хуулийн дагуу төрийн үйл хэрэгт шууд оролцох дээд эрхээ эдэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцож төрийн тэргүүнээ сонгох гэж байна.

Сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр чөлөөтэй оролцож саналаа нууцаар гаргах эрхтэй. 

Гэтэл МАН, түүнээс томилогдсон албан тушаалтнууд нь удирдлагадаа ажиллаж байгаа жирийн төрийн албан хаагчдын чөлөөт, сонгох эрхэд нь нөлөөлөхийг оролдож, санал тэмдэглэсэн хуудсаа МАН-ын ажиглагч, санал авах байрны ажилтанд харуулах, шалгуулах, өгсөн саналаа шалгуулаагүй, харуулаагүй тохиолдолд ажлаас нь хална гэж айлган сүрдүүлж байгаа талаархи гомдол, мэдээлэл Ардчилсан намын сонгуулийн штабт маш ихээр ирж байна.

Тиймээс ардчилсан чөлөөт сонгуульд байж болшгүй, Үндсэн хуулийн бус энэхүү нөлөөлөл, дарамтлал, диктатураа зогсоохыг МАН, дэвшигч М.Энхболд, түүний сонгуулийн штабаас шаардаж байна.

Сонгогчийн чөлөөт сонголтод эрх баригч нам, сайд, дарга, албан тушаалтан хэн боловч албадан нөлөөлж саад учруулсан, учруулах аливаа үйлдэл гаргасан бол Сонгуулийн тухай хуулийи 4.6.2. 4.7-д заасны дагуу 1,440,000-1,920,000 төгрөгөөр торгож, төрийн албанд хоёр жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах, Эрүүгийн хуулийн 130.2-т заасны дагуу тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх хуулийн хариуцлагатайгаар мэдэгдэж байна


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН СОНГУУЛИЙН ШТАБ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Мөнхөө
1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ
2017/06/24 79.172.193.32
ЗОЧИН
МАН гэж нэг эрхийн төлөө улайрсан хог шаарнууд тэгж л байгаа. Энхболдын уулзалт зохтон байгуулахдаа хүртэл намын гишүүдээ заавал 10 10 хүн авч ир гэж тушаагаад тэд нь гуйлга гуйгаад л гүүгээд байсан д
2017/06/24 66.181.185.181
  • Recent
  • Most Read
  • Most Comment