10o
Улаанбаатар хот
mobile menu

Машинаа гаражид хийхээр гарсан залуугийн цогцос Хөвсгөл нуураас олдлоо

2015-11-13 10:22:00

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн аравдугаар хорооны долдугаар хорооллын … дүгээр байрны  ...тоотод  оршин суугч иргэн, 27 настай эрэгтэй Л нь энэ сарын 5-ны өдрийн 06:00 цагт  УБМ улсын дугаартай “Toyota Prado-120” загварын автомашинаа гараждаа хийнэ гэж гараад сураггүй болжээ. Улмаар  ар гэрийнхэн нь эрэл сурал болж, зургаа хоносоны дараа буюу энэ сарын 11-нд 13:00 цагт  тус иргэний автомашиныг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгон /тосгоноос зүүн хойд зүгт 35 км/ Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээр эзэнгүй байхад нь  цагдаагийн ахлагч О олсон байна.27 настай залуу “машинаа граждаа тавичихаад ороод ирье” гэж гэрээсээ гараад  Хөвсгөл нуурын усанд живж амиа алдсан нь учир битүүлэг байгаа тул энэ хэрэгт гадны ямар нэгэн нөлөө орсон эсэхийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment