8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Батболд: Алдарт 60 тэрбумын хэргийн жижгэрүүлсэн хувилбар аймагт үүссэн

2017-11-03 08:00:00

Увс аймгийн иргэд Засаг даргаа огцруулахаар энэ сарын 7-нд Увс аймгийн Улаангом суманд тайван жагсаал хийх болсоноо өчигдөр мэдэгдсэн. Аймгийн Засаг дарга Д.Батсайханы орлогчоор ажиллаж байсан Ц.Батболд энэ жагсаалыг иргэдтэй хамтран зохион байгуулхаар болжээ. Түүний хэлсэнээр нутагт нь 60 тэрбумын жижигрүүлсэн хувилбар үүсч, мэргэшсэн төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр чөлөөлж, ах дүү хамаатан саднаа эл албан тушаалд томилох байгааш эсэргүүцэж, жагсаал хийх аж. Тус аймаг, суманд залуу боловсон хүчин ажилд ороход хэцүү болсон гэнэ. Энэ асуудлаар  хоёр талын эсрэг тэсрэг байр суурийг хүргэе.

Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд: Алдарт 60 тэрбумын хэргийн жижгэрүүлсэн хувилбар аймагт үүссэн

-Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханыг огцруулах үндэслэл нь юу вэ?

-Монголын баруун хязгаарт орших Увс аймаг сүүлийн нэг жил гаруй хугацаанд эзэнгүй болсон. Энэ хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан ажил хэрэгжээгүй. Засаг дарга Д.Батсайхан нь ял эдэлж байсан төдийгүй хууль бусаар томилогдсон хүн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 262 дугаар зүйл анги буюу өршөөлд хамрагдахгүй зүйл ангиар шийтгүүлж байсан. Төрийн албан хаагчдад зориулсан таван давхар 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгож 120 сая идсэн, албан хаагчдад дарамт шахалт үзүүлдэг гэх мэт олон асуудал байгаа болохоор огцруулахыг хүсч жагсаал хийхээр болсон. Алдарт 60 тэрбумын хэргийн жижгэрүүлсэн хувилбар аймагт үүссэн. Аливаа нэгэн баяр наадам тэмдэглэх нэрийн дор ажилчдын цалингаас мөнгө татдаг болсон. Төрийн үйлчилгээг ард иргэдэд нь хүргэхгүй байгаа учраас аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд би Д.Батсайхан гэдэг хүнийг огцруулахаар тэмцэж байгаа юм.

-Хууль бусаар томилогдсон гэх нотлох баримт байгаа юу. Эрүүгийн хуулийн 262 дугаар зүйл ангиар шийтгүүлж байсан гэлээ. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Д.Батсайхан дарга бол өршөөлд хамрагдахгүй зүйл ангиар шийтгүүлсэн. Мөн хоёр жил төрийн алба хашихыг хориглож 10 сая төгрөгийн торгуулийг шүүхээс оноосон байдаг. Энэ хугацаанд албан тушаалд томилогдсон. Өнөөдөр жирийн нэгэн айлын хүү, төрийн албан хаагчид ажил олдохгүй байхад ялтай хугацаа нь дуусаагүй хүн Увс аймгийн Засаг даргаар томилогдоод байна.

-Увс аймгийн Засаг даргын орлогчоор та ажиллаж байхдаа өрөөндөө согтуу байсан гэх мэдээлэл байгаа. Үүнээс болж таныг албан үүргээс тань чөлөөлсөн гэж Засаг дарга Д.Батсайхан хэлж байсан удаатай. Энэ талаар юу хэлэх вэ?

-Хэвлэл ярилцлага өгөхдөө юу хэлэх нь тэр хүний эрх байх. Гэхдээ бодит үнэнээс гажсан мэдээлэл өгсөн. Өөрийнх нь доод албан тушаалд ажиллаж байсан хүнийг гутаан доромжилно гэдэг бол төрийн албанд хэр мэргэшсэн хүн болохыг нь харуулж байна. 2017 оны 7.27-30-нд Ханхөхийн тахилга болсон. Үүнийг давхцуулан баруун бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулсан. Харамсалтай нь энэ уралдаан нь Баян-Өлгий аймагт болох уралдаан байсан. Ямар нэгэн байдлаар өөрийн эрх ашигт зохицуулан энэ наадмыг их хөрөнгөөр зохион байгуулсан юм. Тиймээс энэ наадмын үеэр бид хоёрын дунд ажил хэргийн маргаан болсон. Би эрлийз морь, монгол морьдыг тусад нь уралдуулах журмын дагуу ажлаа хий гэсэн шаардлагыг тавьсан. Засаг дарга Х.Батсайхан эрлийз морьдыг монгол морьдтой хольж  хамгаалалтын хувцасгүй хүүхдүүдийг уралдаанд оруулсан.

Үүнийгээ Д.Батсайхан тайлбарлахдаа намайг хөл дээрээ тогтож чадахааргүй согтуу байсан гэж хэлсэн байна билээ. Энэ асуудлаар Увс аймгийн Эрүүгийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан, шүүхийн шатанд хэлэлцүүлж байгаа. Намайг олон нийтийн газар хэл амаар доромжилсон гэж 100 мянган төгрөгөөр торгосон. Энэ нь тогтоогдоогүй.

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан: Би хүн гүжирдээгүй. Бичлэг нь надад байгаа

-Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат таныг хууль бусаар томилсон гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Үнэн. Энэ асуудал дээр би маргахгүй.

-Таныг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж ах дүү хамаатан саднаа төрийн албанд томилсон гэх юм ?

-Яг энэ мэдээлэлийг чинь харж суулаа. Увс аймагт миний нэг ч хамаатан байхгүй. Яахав зарим нэг хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ингэхдээ улс төрийн албан тушаалтны оронд төрийн албанд орох гээд дөрвөн жил хүлээгдсэн хүмүүсийг томилсон.

-Ц.Батболд өөрийг нь согтуу байна гэж таныг гүжирдсэн гэх мэдээллийг өгсөн. Энэ талаар ямар тайлбар хэлэх вэ?

-Энэ хүн миний орлогч даргаар нэг жил гаруй хугацаанд өнгөрсөн жил ажилласан. Өнгөрсөн наймдугаар сарын 30-нд Ханхөхийн тахилга болох үед Ц.Батболд албан үүргээ гүйцэтгэж байхдаа олон түмний нүдэн дээр агсам согтуу тавьж, над руу салаавч гарган доромжилсон. Би хүн гүжирдээгүй. Үүнийг олон түмэн гэрчилнэ. Бичлэг нь надад байгаа.  

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tre
Lalaruud exleed bugsuu archaad surchixaa
2017/11/03 202.70.46.211
zochin
Uvs aimagt zaluus shineer ajild oroh bolomj haagdmal bgaa ni unen. Ali neg nam huchnii dalbaa dor esvel hen negnii demjlegeer buyu avilga ugch ajild ordog jishig togtson.
2017/11/03 103.10.21.49