Булган аймгийн Дашинчилэн сумын иргэн Д.Туяа
Хөдөө орон нутгийн иргэд
Албан тушаалдаа хайнга хандаж ашиг сонирхолын үүднээс хандсан байж болзошгүй энэ байдлаас болж хүний эрх зөрчигдсөн байж болзошгүй. Өнөөдөр Булган аймгийн Дашинчилэн сум, Бүрэгхангай сумын иргэд үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөж байна. Хууль хяналтын байгууллага томоохон уул уурхайн компани болох Монпелимт, Алтан-Дорнод компанийн хууль бус үйл ажиллагааг шалгуулахаар харъяалалын дагуу аймгийн прокурор шалгуулахад дөрвөн жил шалгаад эцсийн шийдвэрийг гаргадаггүй. Хэт нэгийг талыг барьсан уул уурхайн компаниудад үйлчилсэн ийм байдал ажиглагдаж байгаа.
Хуучнаар прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба гэж байхад хууль зөрчсөн албан байгууллагуудын талаар гомдол гаргадаг байсан. Гэтэл энэ албан байгууллагыг татан буулгасанаар иргэдийн эрх зөрчигдөж байна. Өнгөн талаасаа Булган аймгийн иргэд бэлчээр усаа хамгаалаад байгаа юм шиг боловч эдгээр компаниудын буруутай үйл ажиллагаанаас бол бохирдсон мал хүртэл хордож байна. Малчид аргагүй эрхэнд малаа зарж борлуулдаг. Үүнийг худалдаж авч байгаа нийслэлийн иргэдийн эрүүл ахуйн асуудал ноцтойгоор зөрчигдөж байна.
-Танай суманд эдгээр компаниуд хэзээнээс эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нутгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-2015 оны дөрөвдүгээр сараас эхлээд л үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Алтан Дорнод Монгол ХХК бол Алт үйлдвэрдэгчдийн холбооны тэргүүн Ганболдын хувийн компани. Тухайн үеийн Ашигт малтмал газрын тосны кадастарын хэлтэсийн
Материалын бүрдүүлэлт хангагдаагүй байхад хууль бусаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Энийг харъяалалын засаг захиргааны шүүхэд хандаж 1 жил 7 сарын хугацаанд зогсоосон боловч дээд шүүх дээр манай тал ялагдсан. Шүүхээс түр зогсоох шийдвэр гаргачихсан байхад л газрыг маань ухаад байсан.
Булганы Дашинчилэн, Бүрэгхангай суманд алт олборлолт хэр хэмжээнд явагдаж байна.
Жижиг гол горхинууд ширгэсэн байгаа. Том уул уурхайн компани үйл ажиллагаа явуулахад жижиг гол горхины судалыг тасласанаас үүдэж гол горхи, булаг шанд ширгэж байна. Мөн дашинчилэн сумын 2 багийн иргэд Туул голоос ус уух боломжгүй болсон. Ундны усаа 30, 40 км цаанаас зөөж хэрэглэж байна. Мал нь аргагүй эрхэнд бохирдсон усаар ундаалж байна. Мал ундаалнаа гэдэг чинь мах сүүгээрээ дамжаад хүнсний аюулгүй байдалд хортойгоор нөлөөлнө. Үүнийг дагаад нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй хүнс хэрэглэх боломжгүй болж байна.
“Алтан Дорнод Монгол” компанийн хайгуулийн лицензийг хэзээ, хэр хугацаатай сунгасан байдаг вэ?
- Лицензийг сунгасан хугацаа нь 2012 оны 6 дугаар сарын 21-ны өдөр байгаа юм. Энэ өдөр иргэд, улс нийтээрээ сонгуулийн уур амьсгалтай байсан. Сонгууль болоход 7 хоног л үлдсэн байсан. Харин энэ үеийг ашиглаж тухайн үеийн буюу С.Батболдын Засгийн газар “Алтан Дорнод Монгол” болон нэр бүхий 15 компанийн тусгай зөвшөөрлийг хууль бусаар сунгаж өгсөн байгаа юм. “Алтан Дорнод Монгол” компани лиценз 2010 он дуусгавар болсон. Тэгвэл хууль зөрчин дөрвөн жилийн хугацаагаар лицензийг нь сунгаж өгсөн байгаа юм.
Өнөөдөр Булган аймгийн Дашинчилэн суманд уул уурхайн компанийн бохирдуулсан уснаас мал амьтан ууж байна. Байгаль орчин бохирдож, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчиж байгаа энэ явдлыг би мэдээлж, нэвтрүүлэг хийж эсэргүүцсэн. Өнөөдөр энэ бохирдсон уснаас уусан хонь малын гэдэс дотор цэнхэр өнгөтэй болчихсон байдаг. Тиймээс нутгийн иргэд гэдэс дотрыг нь идэлгүйгээр хот руу махлаад явуулж байна. Энэ бол өнөөдрийн л амьдрал. Хөдөөгийн малчид үхлээ гээд малаа хаячихаж чадахгүй. Тэгээд махлаад л хот руу зарж байгаа шүү дээ. Тэгэхээр хотын иргэд ч гэсэн хордсон махыг нь идэж байгаа. Намайг энэ бүхнийг мэдээлсний минь төлөө барьж хорьсон. Нэвтрүүлэг хийж цацлаа гэж 2.5 жилийн ял төлөвлөсөн.
Намайг барьж хорьсон Чингэлтэй дүүргийн цагдаагийн дэд даргаар ажиллаж байсан н.Ганбаяр, Улсын дээд шүүхийн шүүгч н.Атарцэцэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүгч н.Одмаа нарын өөрсдийнх нь болоод ойр дотны хүмүүсийнх нь эрүүл аюулгүй амьдрах эрхийнх нь төлөө ч гэсэн би өнөөдөр дуугарсан гэдгийг ойлгохгүй байна.
Хууль зөрчиж байгаа уул уурхайн компаниуддаа хянагдаад байгаа цагдаа, шүүхийн байгууллагын албан тушаалтнуудыг би өгөх газаргүй болчихоод байна. Өнөөдөр Байгаль орчны байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн “Монполимет” компанийн захирал Ц.Гарамжав өөрөө.
Өнөөдөр энэ компани нөхөн сэргээлт хийгээгүйгээс болоод тэр нүхэнд нь мал амьтан унаж үхсээр байна. Гэтэл энэ компани 1 га газар л нөхөн сэргээлт хийчихээд тэрийгээ хэдэн талаас нь л хүмүүс очихоор үзүүлээд байх юм. Ингээд энэ асуудлаар нь хандах гэхээр Ц.Гарамжав гуай өөрөө байнгын хорооны дарга байж байдаг. Хууль зөрчигч нь өөрөө тэндээ сууж байна. Би энэ асуудлаар нэвтрүүлэг хийчихээд одоо хүртэл Сүхбаатар дүүрэг дээр байцаагдсаар л байна.