8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурагчдыг 12.25-наас 02.15 хүртэл амраана

2018-09-07 09:29:31

ЭМБ-ын байгууллагын мэдээлсэнээр Фандем хэмээх цоо шинэ вирус үүсч ханиад, хатгалгааны өвчлөл хүндрэх төлөвтэй байна. Мөн Европын орноор дэгдсэн улаан бурхан өвчин ОХУ-д ч дэгдэж, нөхцөл байдал хүнд байгаа аж. Тиймээс ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл сурагчдыг арванхоёрдугаар сарын 25-наас хоёрдугаар сарын 15-н хүртэл амраах шаардлагатай байна гэлээ. Тэрбээр "Хэрэв манайд ч мөн улаан бурхан дэгдэж, ханиад томуутай хавсарвал эмзэг бүлгийнхэн, хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настнууд хамгийн түрүүнд өртөнө" гэв.

Харин түүний саналыг хүлээж авах эсэх нь одоогоор тодорхойгүй. Хэрэв хүлээж авбал сурагчид өвлийн дүн хүйтэн, ид утааны үеэр амрах боломжтой болох нь. Түүний гаргасан энэхүү санаачлагыг сошиалд эцэг ч эхчүүд ч таатай хүлээн авч байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл