-12o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Цогт: Зодох, цохих хоёр өөр асуудал... Г.Маралмаа: Надад гэм буруу байгаа гэж бодож байна

2015-10-08 14:46:00

Дөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт, талийгаач охины хойд эх Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурал өчигдөр боллоо. Шүүх хурал 9 цаг үргэлжилсэний эцэст шүүх бүрэлдэхүүн Т.Цогтод  24 жил, Г.Маралмаад 24 жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан юм. Уг хэрэг нь одоогоос найман сарын өмнө гарч нийгмийг цочирдууулаад байсан билээ. Шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 18-нд Маралмаагийн өмгөөлөгч Н.Хувцагааны хүсэлтээр хорих 461-р ангид болж байсан. Улмаар уг шүүх хурлаар хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж есдүгээр сард товлож байсан юм. Үүнээс дахин хоёр удаа хойшилсний эцэст ийн шийдвэрээ гаргалаа.

 

 

Маралмаагийн хувьд өдгөө есөн сартай жирэмсэн бөгөөд түүний төрөх сүүлийн хугацаа энэ сарын 20-нд юм байна. Хуулиндаа жирэмсэн эмэгтэй буюу гурав хүртэлх настай хүүхэдтэй эмэгтэйд оноосон ялыг хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулна гэж заасан байдаг ч Г.Маралмаагийн хувьд онц хүнд гэмт хэрэгт буруутгагдаж байгаа учраас түүнийг ялыг хойшлуулж, суллах ямар ч боломжгүй гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Тиймээс Г.Маралмаа нь хорих ангийн эмчийн хяналтан дор эмчлүүлж байгаад төрөх юм байна. Улмаар хүүхэдтэйгээ 1 жил хамт ял эдэлж байгаад 1 нас хүрэнгүүт нь асран хамгаалагчид нь өгөх аж.

 



Найман сарын турш олон нийтийн анхааралд байсан хэрэг шийдвэрээ гаргасан  ч Маралмаагийн өмгөөлөгч Н.Хувцагаан дав заалдана хэмээн хэвлэлийнхэнд мэдээлсэн юм. Ингэснээр анхан шатны шүүхээс гардан авсны дараа 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдлоо хүргүүлэх аж.

 



Шүүх хурлын үеэр хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар Т.Цогт, Г. Маралмаа нараас ийн асуулаа.


Г.Маралмаа


-Та охины нүд рүү пудр шингээгч цацаж байсан уу?


-Гэрч Отгонжаргал Т.Цогттой хувийн харилцаатай байсан. Үүнийг шалгуулах хүсэлтээ би өмнөх байцаалтад хэлж байсан. Надад тийм зүйл хийсэн тохиолдол байхгүй.   Би бусад хүмүүс шиг будаг хэрэглэдэггүй.

 


-Цогт охиныг яаж, юугаар  цохисон бэ? Та харсан уу?


-Цагдаагийн тэлээгээр цохисон. Би баастай өмдийг нь угаагаад сууж байсан. Нэлээн чанга орилохоор нь эргээд харсан цагдаа тэлээгээрээ ороолгож байсан. Чи одоо боль гэхэд надад бас уурласан. Тэгээд охиныг орон дээр суулгаад цохисон.

 


-Зодсон хугацааг нь санаж байна уу?


-10-20 минут орчим байх.

 


-Гэрчүүд таныг талийгаач охиныг зоддог байсан гэж мэдүүлсэн байна? Гэрчүүдийн мэдүүлгийг та юу гэж бодож байна?


-Охин жоохон  болохоор миний үгэнд орохгүй болохоороо уйлдаг байсан. Гэхдээ би байнга тарчлааж зовоосон асуудал бол байгаагүй. Гар бол хүрч байсан. Янз бүрийн байдлаар зовооё, алчий гэсэн бодол санаа надад төрж байгаагүй.

 


-Талийгаач охины үхэлд танд гэм буруу байгаа юу?


-Надад гэм буруу байгаа гэж бодож байна.

 


-Ямар гэм буруу байгаа вэ?


-Талийгаач охиныг гудас руу түлхэж унагааж байсан. Хамт өсгөнө гэж бодож авч байсан.

 


-Цогт таниас охины бие дээрх бэртэл гэмтэлийг хараад яасан юм бэ гэж асууж байсан уу?


-Надаас тэгж асууж байгаагүй.

 


Т.Цогт


-15-ны өдөр Ломбард явах үедээ Маралмаа руу ямар утгатай мессеж бичсэн бэ?


-Маралмаа над руу охиныг өмдөндөө баачихлаа үгэнд орохгүй цэвэрлүүлэхгүй байна. Тэгэхээр нь би очоод арьсыг нь хуулаад алаад өгье гэж мессеж бичсэн. Тэрнээс ямар нэг утга агуулагүй.

 


-Охиноо зодох зорилготойгоор ийм мессеж бичээд. Очоод  охиноо зодсон юм бишүү та?


-Зодож цохих хоёр өөр асуудал. Би зодоогүй

 


-Маралмаа та хоёр бөө юу?


-Тийм



-Маралмаагийн хийж байгаа бөөгийн үйлдэлд таныг хамжиж дэмжиж  оролцсон гэж ойлгож болох уу?


-Намайг тэг ингэ гэж хэлсэн болохоор сүсэг бишрэлийнхээ үүднээс итгэж хүндэлдэг учраас би хийсэн.

 



-Талийгаач охинд учирсан гэмтлүүд шинжээчийн дүгнэлтээр гараад ирчихсэн. Тархинд учирсан гэмтлийг та юу гэж бодож байна?


-Би хавтаст хэрэгтэй танилцах хүртлээ талийгаач охиноо шатнаас унасан гэж бодож байсан.

 


-Уушигны бяцарсаныг та юу гэж бодож байна?


-Тэрийг би сайн мэдэхгүй

 


-Арьсыг нь хуулаад өгнө гэдэг нь юу гэсэн үг вэ?


-Монголчууд угаасаа хүүхдээ загнадаг, аашилдаг. Гэхдээ хэзээ ч хүүхдээ зовооё, өвтгөе гэж цохидоггүй. Тийм үүднээс би охиноо цохисон.

 


-Арьсыг хуулаад өгье гэсэн үгээ тайлбарлахгүй юу?


-Наад асуултад чинь хариулж чадахгүй.

 


-Танд гэм буруу байгаа юу?


-Гэм буруутай

 


-Ямар буруутай вэ?

 
-Хүүхдээ сайн харж хамгаалж чадсангүй. Би өөрөө хүүхдээ сайн харж хамгаалаагүй учраас миний охин байхгүй болсон. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Rayann
Slam dunkin like Shaquille O'Neal, if he wrote inroamftive articles. http://telgdqkbw.com [url=http://annozvpirm.com]annozvpirm[/url] [link=http://bxxalsiuq.com]bxxalsiuq[/link]
2016/04/21 103.17.108.42
Boog
If not for your writing this topic could be very <a href="http://gbasjyv.com">coevtluond</a> and oblique.
2016/04/21 103.17.108.42
Snowy
God help me, I put aside a whole afeoontrn to figure this out. http://tialgzchej.com [url=http://duyucloslh.com]duyucloslh[/url] [link=http://xqociecyct.com]xqociecyct[/link]
2016/04/20 103.17.108.42
Seven
Sharp <a href="http://cdujuzk.com">thngiink!</a> Thanks for the answer.
2016/04/20 103.17.108.42
Capatin
That's a slick answer to a chngaenlilg question
2016/04/19 103.17.108.42
Jasemin
This has made my day. I wish all poisntgs were this good.
2016/04/19 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 232