-8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ & Баабар

2015-11-08 09:26:00

Ардчилсан нам олон фракцтай дотроо эв түнжин муутай байгааг өөрсдөө нуухыг оролдож байгаа боловч гаднаас харахад тодорхой байгаа юм. Сүүлийн үед Ардчилсан намын лидер улс төрчид талцан хэрэлдэх болсон. Тэгвэл одоогоор маргалдаад буй сүүлийн хоёр болох УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, Нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ, Баабар нар юм. Тэд чухам юунаас болж ийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэг нэгэндээ үг чулуудах болсон тодорхой бус. Чухам олон нийтийн мэдэж буйгаар  нийтлэлч Баабар сүүлийн нийтлэлдээ С.Эрдэнэ сайдыг нилээд ширүүхэн шүүмжлээд авсан. Харин үүний хариуг С.Эрдэнэ сайд өнгөрсөн даваа гарагт "Цензургүй яриа"  нэвтрүүлэгт орохдоо өгсөн юм. Тодруулбал С.Эрдэнэ сайд нийтлэлч Баабарыг хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр авч улсад их хэмжээний хохирол учруулж байгаа хэмээн баримттайгаар мэдэгдэв.  С.Эрдэнэ сайдын уг үйлдэл нь олны анхаарлыг ихэд татав. Учир нь  төрийн сайд хувь хүнтэй маргалдаж буй энэ маргаандаа төрийн албыг оролцуулж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ийн зарлах нь ёс зүйд нийцэх үү. Өөрийн толгойлж буй салбараа ийн ашиглаж бусдыг хувийн мэдээллийг олон нийтэд мэдээлж байгаа нь төрд тэр дундаа нийгмийн даатгалд итгэх иргэдийн итгэл сул байгаа нь энэ үед давс нэмэх мэт болов.

С.Эрдэнэ сайдын хэлж буйгаар Баянгол дүүргийн Ардчилсан намын даргаар ажиллаж байхад 1996 онд Б.Батбаяр буюу Баабар УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшиж, ялалт байгуулж байсан бөгөөд энэ нь Баянгол дүүргийн Ардчилсан намынхны хүчин чармайлт байсныг С.Эрдэнэ гишүүн дурссан. Өөрөөр хэлбэл, Баабарыг УИХ-ын сонгуульд ялуулснаас өөр гэм буруу С.Эрдэнэ гишүүнд байхгүй аж.

Түүнчлэн сайдын уг мэдээллийн дараа твиттерт нийгмийн даатгал гэсэн аккаунтнаас мөн энэ талаар жиргэсэн юм. Зөвхөн нийгмийн даатгалын талаар жиргэдэг уг аккаунт уг хэрүүлийн чанартай мэдээллийг ийн жиргэсэн мөн л олонд төдийлөн таалагдаагүй.  Тэртээ тэргүй нийгмийн даатгалын салбар сүүлийн үед бужигнаантай байгаа. Тодруулбал нийгмийн даатгалын ажилтнууд банкуудтай хуйвалдаж, нас барсан ахмад настнуудын нэр дээр тэтгэврийн зээл авч, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарсан. Тэтгэвэр авдаг байж байгаад нас барсан ахмад настнуудын материалыг улсын бүртгэлд оруулалгүй, нэр дээр нь тэтгэврийн зээл авсан гэсэн үг юм. Тэд тухайн иргэдийг нас бараагүй хэмээн тэтгэврийг нь сар бүр олгодог байсан бөгөөд нийгмийн даатгалын ажилтнууд уг мөнгийг нь тэтгэврийн зээл рүү нь шилжүүлдэг байсан  аж.

Харин С.Эрдэнэ сайдын уг мэдэгдлийн дараа  нийтлэл Баабар уг мэдээллийг худал болохыг мэдэгдэж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэсэн. Тэрбээр өнгөрсөн сард бичсэн нэгэн нийтлэлдээ "Баянголын гэгдэх Эрдэнийн шоронгийн арга шинэлэг чанараа алдаад хүүхэд нохой ч хэрэглэдэг болсон цаг шүү дээ, өнөөдөр чинь. Харахгүй юу, шүлэг тэрэлж байгаа юм болоод л Шекспирээс дутахгүй трагеди бичин найруулж байна шүү дээ. Болор цом чинь аль амбасын үеийн хөөрөл. Атуузны билет өгсөнгүй гээд Бат-Үүлийг огцруулна, тэгэхгүй бол өлсгөлөн зарлана гэж Монголын ирээдүй нар заналхийлж байна. Ганц хоёр нь ч гэсэн үнэнгээсээ өлсөөд үхчихээсэй билээ, ердөө л атуузны билетийн төлөө өлс" хэмээн бичиж С.Эрдэнэ сайдыг хилэгнүүлж өөрийн хувийн мэдээллээ  хариуд нь олон нийтэд дэлгүүлж байгаа бололтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Baa bar Batbayr uuruu hiij buteej chadahgui baij hundlunguus huluu durne gehcheer dandaa busdiig muulna.Harah tsarainii neg l sonin Hun
2016/01/20 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 114