-8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Өнөржаргал: Г.Маралмаад өөрийнхөө туулж байгаа зовлонг амсуулъя гэж бодсон

2015-10-09 14:48:00
Сэтгэгдэл(54)
 

Дөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт, талийгаач охины хойд эх Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурал 9 цаг үргэлжилсэний эцэст шүүх бүрэлдэхүүн Т.Цогтод  24 жил, Г.Маралмаад 24 жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан. Уг хэрэг нь одоогоос найман сарын өмнө гарч нийгмийг цочирдууулаад байсан билээ.

 

Шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 18-нд Маралмаагийн өмгөөлөгч Н.Хувцагааны хүсэлтээр хорих 461-р ангид болж байсан. Улмаар уг шүүх хурлаар хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж есдүгээр сард товлож байсан юм. Үүнээс дахин хоёр удаа хойшилсний эцэст ийн шийдвэрээ гаргалаа.

 

 

 



Маралмаагийн хувьд өдгөө есөн сартай жирэмсэн бөгөөд түүний төрөх сүүлийн хугацаа энэ сарын 20-нд юм байна. Хуулиндаа жирэмсэн эмэгтэй буюу гурав хүртэлх настай хүүхэдтэй эмэгтэйд оноосон ялыг хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулна гэж заасан байдаг ч Г.Маралмаагийн хувьд онц хүнд гэмт хэрэгт буруутгагдаж байгаа учраас түүнийг ялыг хойшлуулж, суллах ямар ч боломжгүй гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Тиймээс Г.Маралмаа нь хорих ангийн эмчийн хяналтан дор эмчлүүлж байгаад төрөх юм байна. Улмаар хүүхэдтэйгээ 1 жил хамт ял эдэлж байгаад 1 нас хүрэнгүүт нь асран хамгаалагчид нь өгөх аж. Найман сарын турш олон нийтийн анхааралд байсан хэрэг шийдвэрээ гаргасан  ч Маралмаагийн өмгөөлөгч Н.Хувцагаан дав заалдана хэмээн хэвлэлийнхэнд мэдээлсэн юм. Ингэснээр анхан шатны шүүхээс гардан авсны дараа 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдлоо хүргүүлэх аж. Тэгвэл хохирогч Б.Өнөржаргал энэ талаар өөрийн байр сууриа илэрхийдсэн байна.

 

Тэрбээр “Анхны шүүх хурлын үеэр Г.Маралмааг том гэдэстэй орж ирэхэд үнэхээр гайхсан. Эх хүн тэр тусмаа хэвлийдээ үр тээж яваа байж нялх охиныг минь яаж харгислаж байсныг төсөөлөхөд ч бэрх байна. Анхандаа “Амийг амиар. Төрөх хүүхдийг нь алаад Г.Маралмаад өөрийнхөө туулж байгаа зовлонг амсуулъя” гэж бодсон. Гэхдээ тэр хүүхэд тийм зүйл амсах гэм буруугүй шүү дээ гэдгийг ухаарсан. Тэдний гэм буруутайг нотолж тус бүрт нь 24 жилийн ял оноосон.  Г.Маралмаа, Т.Цогт нар давж заалдах шатны шүүхэд хандаж, гомдол гаргана гэсэн байна лээ. Дараа дараагийн шүүх шударга байж тэдэнд оноосон ялаас нэг ч өдрийг хасахгүй байхыг хүсч байна” гэжээ.
 

Б.Дорж

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
бүү үзэгд айхтар хувь тавилан... Бурхан минь.
2016/05/17 103.17.108.42
mister
maralmaa mangasiin 24 jil hetreegui ee vheed ugaasaa tamd ochin oo
2016/05/15 103.17.108.42
tuya
Yostoi balai huuhen. Hayad yavsan zaluug ergeed ireh bolov uu gej huuhdee avaachaad hayachihaad zugaalj yavsan.
2016/03/03 103.17.108.42
Охины үхэлд энэ ч бас буруутай. Өөр хүүхэнтэй болсон хүн дээр нялх амьтныг хүчээр аваачиж орхичихоод энэ яаж амьд арзайж явж чадаж байнаа. Бас хүүхэд алах талаар бодсон гэнэ үү? Маралмаагаас ялгаа алгоо энэ яашкад
2016/01/22 103.17.108.42
zz
ene eh ni geed saataltai huuhen ch yumtai ugaasaa mongoliin huulind emegtei hund tsaaziin yal ugduggui yum erguu huuheen chi orshuulgiin zardal nehed zogsohoosoo ichej amidar saltaagaa bituulj oyul
2015/12/24 103.17.108.42
her tur
Huuhdiig hi yaj Alah gej baisiim be chi chi bas yalgaagui buzar bna
2015/12/23 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 75