8o
Улаанбаатар хот
mobile menu

Япончууд "Хаан" банкны хувьцаагаа зарахаар болсон гэв үү?

2019-04-12 14:48:00

“Капитал” банкны дампуурал дотоодын банк санхүүгийн салбарт цаашдаа томоохон хямрал үүсгэж магадгүй байгаа талаар эдийн засагчид онцлон ярьж байна. Өөрөөр хэлбэл, Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргасан Монголбанкны удирдлагуудын шийдвэрээс болж гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсад байгаа өөрсдийн хөрөнгөө хамгаалахын тулд хэрхэх вэ гэдэг асуултын өмнө тулгараад байгаа гэнэ.

Үүний тодорхой нэгэн жишээ нь Хаан банкны япон талын хөрөнгө оруулагчид өөрсдийн эзэмшлийн хувьцаагаа худалдахаар болсон гэх мэдээллийг банкны салбарынхан өгч байна.

Хаан банкны тухайд Монгол орныг хэрсэн сүлжээтэй салбар, харилцагчдынхаа тоогоор нэгдүгээрт жагсдаг монголын томоохон банк юм. Тус банкны нийт  хувьцааны 54.4 хувийг Японы “Савада Холдингс” компани эзэмшдэг бол үлдсэн 40 гаруй хувийн хувьцааг нь Таван Богд трейд компанийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан эзэмшдэг байна.

Банкны салбарынхны ярьж байгаагаас харвал Ц.Баатарсайхан, Д.Кёкүшюзан Батбаяр нар хамтран Японы “Савада Холдингс” компаниийн эзэмшдэг хувьцааг худалдаж авахаар хэлэлцээ хийж эхэлсэн байж мэдэхээр байна.  Д.Кёкүшюзан Батбаярын тухайд 2000-аад оны эхэн үеэс л Хаан банкинд хөрөнгө оруулж тус банкийг хөл дээр нь босгож ирэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн юм байна.

Энэ утгаараа тэрээр Хаан банкны энэ удаагийн хувьчлалд оролцож байгаа болов уу гэдэг мэдээлэл банкныхан дунд дэгдээд байна.

Тус мэдээлэл үнэн бол Хаан банк тун удахгүй 100 хувь монголчуудын эзэмшлийн банк болох нь ээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ааааааа
Япон хөрөнгө оруулагчид Хаан банкны хувьцаагаа зарж байгаа туйлын харамсмаар мэдээ байна. Хаан банкны үйл ажиллагаа, төлбөрйин чадвар сайтай байдаг нь Японтой холбоотой. 100 хувь монгол болох ашиггүй
2019/04/12 203.91.119.94
Irgen
Huvitsaag khan bankni munguur l avna baih. Hariltsagch narin munguur. Ta bidnidnii munguur. 1,2 hun baijna l biz, shine yum alga
2019/04/12 202.126.89.204
иргэн
ЭЭ МЭДЭХГҮЙ МАНАЙХАН АВАХААР Л НАЙДВАРГҮЙ БОЛЖ,АЖИЛ НЬ ЯВАХАА БОЛЬЖ МЭДЭХ Л БАЙХ.
2019/04/12 64.119.26.87
зочин
Япончууд худалдана л биз. Манай мөнгөтэй нь авбал таарна.
2019/04/12 66.181.179.81
Шабирмаа
ииййй 100% Монгол болоод ирэхээр л хяналт сулраад банк муудаад эхэлдийм даа
2019/04/12 66.181.169.162