-8o
Улаанбаатар хот
mobile menu

Он гарсаар малын гоц халдварт өвчин 20 удаа гарчээ

2015-10-08 14:52:00
 
 
 

Улсын хэмжээнд он гарсаар мал, амьтны гоц халдварт гурван төрлийн өвчин 20 удаа гарсан байна. Үүний гурав нь шүлхий, 16 нь хонины цэцэг, нэг нь гахайн мялзан байжээ. Мөн халдварт найман төрлийн өвчний 155 тохиолдол гарч 20 аймагт давхардсан тоогоор 140 суманд 170 гаралт бүртгэгдсэн байна. 

Тухайлбал Ховд аймгийн Булган, Үенч суманд шүлхий өвчний дөрөв, Сүхбаатар аймгийн Уулбаян суманд нэг, Баян Өлгий аймгийн Алтай суманд гурван тохиолдол бүртгэгдсэн. Хамгийн сүүлд Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт гарсан шүлхийгээр 19 өрхийн 18 үхэр, 62 хонь, 10 ямаа, нийт 90 мал өвчлөөд байна. Нэгдүгээр ээлжийн урьдчилан сэргийлэх тарилгад 89 мянга гаруй малыг хамруулсан бөгөөд хоёрдугаар ээлжийн тарилга энэ сарын нэгнээс эхэллээ.  

Энэ онд нийт 3.0 сая тун вакцин худалдан авч эхний хэсгээр нь зургаан аймгийн 43 сумын давхардсан тоогоор 3.4 сая толгой малыг вакцинжуулжээ. Энэ сарын эхний долоо хоногт багтаан гурван аймгийн 25 сумын 2.5 толгой малыг вакцинжуулж дуусахаар ажиллаж байна.

Хонины цэцэг өвчин: Энэ оны эхний 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар малын гоц халдварт хонины цэцэг өвчин Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Онгон, Сүхбаатар, Баяндэлгэр, Халзан, Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад, Баянтүмэн, Дорноговь аймгийн Улаанбадрах, Айраг, Өргөн, Сайхандулаан, Сайншанд суманд гарч 200 гаруй толгой мал өвчилжээ. Одоогоор Дорноговь аймгийн Сайншанд, Хэнтий аймгийн Баян Овоо сумын голомтоос бусад голомтод нэмж мал өвчлөөгүй учир хорио цээрийн дэглэмийг цуцалсан. Гэвч өмнө гарсан болон хил залгаа сумдад өвчин шинээр бүртгэгдэж гаралт, тархалт нэмэгдэж байна. Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх 1,04 сая тун вакцин үйлдвэрлэж эхний 10 сарын байдлаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт хэрэгцээт вакциныг хуваарилан дархлаажуулалтын ажил хийгдэж дуусчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 79