-12o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын зохиолчдоос анхны “ЧИНГИС ХААН” одонг СГЗ.Г.Мэнд-Ооёо хүртлээ

2015-11-12 14:53:00

 

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор зохиолч, яруу найрагч, Гомбожавын Мэнд-Ооёог шагнасан. Тэрбээр  монголын зохиолчдоосоо хамгийн анх удаа тус шагналыг хүртэж байгаа юм. Эрхэм зохиолч  болоэ гэр бүлийнхэн,  журмын нөхдөөс нь сэтгэгдэлийг нь сонслоо. 

 

“Чингис хаан” одонгоор шагнуулсан Гомбожавын Мэнд-Ооёо: 85 _настай ээжийгээ баярлуулаа

 

-Хотол олноороо омогшдог энэ сайхан өдөр энэ хүндэттэй төрийн шагналаар шагнуулсандаа баяртай байна. Юуны өмнө монголын уран зохиолчид ирж байгаа том урам гэж ойлголоо. Мөн миний гэр бүлийнхэн ялангуай 85 настай ээжийгээ баярлууллаа.  Миний төрлөх нутаг их тэнгэрийн уулс алтан овоо шилийн богдийн хийморь өдөө байх болтгуай гэж бодож байна. 

 

 

СГЗ. Г.Мэнд-Ооёо гуайн ээж Г.Цэвэлмаа: Сайн хүүгийнхээ буянд төрийн ордонд орж үзлээ

 

 

  - Би баяртай байнаа. Сайн хүүгийнхээ буянд төрийн ордонд орж үзлээ. Чингисийн одонгоор шагнагдсанд баяртай байна. Хүү минь айлын том хүүхэд бага байхдаа их ажигч, ном сонинд их дуртай хүүхэд байсан айлын том хүү би есөн хүүхэдтэй. Эмээ нь баяртай байнаа.

 

 

СГЗ. Г.Мэнд-Ооёогийн  төрсөн дүү С.Адъяа: Ах даа хүндэтгэл үзүүлэх гэж байна

 

-Энэ сайхан өдөр миний ах Г.Мэнд-Ооёо Чингис хааны одонгоор  шагнагдаж байгаад дүүгийнхэн хувьд их баяртай байна. Бид бүхэн хүндэтгэл үзүүлэх гэж байна даа. Миний ахын хувьд төлөв даруу, ухаалаг, дөлгөөхөн энгийн жирийн монгол эр хүндээ хань ижил, үр хүүхэд, ахан дүүсдээ халамжтай. Миний ах багаасаа яруу найрагт их сонирхолтой байсан болохоор төр улсдаа өөрийн оюун санаа яруу найраг бүх зүйлээ зориулан зүтгэж явдагт нь их баяртай байна. Ахдаа хайртай шүү. Баяр хүргэе гэж хэлье дээ.  

 

 СГЗ. Г.Мэнд-Ооёогийн дотны найз СГЗ. Ү.Хүрэлбаатар: 80-аад оны яруу найрагчдаас хамгийн ледир нь  

 

-Мэдээж баяртай байна. Монголын энэ олон зохиолч дундаас анх удаа “Чингис”-ийн одонг Г.Мэнд-Ооёо авч байна. Бид нар бол 80 оны уран бүтээлчид сая бас ерөнхийлөгчийн үгэнд бас тэр тухай дурьдагдаж байна. Бид  бол 70 оны дунд үеээс уран бүтээлээ эхэлж байсан. Тэр үед төрийн бус байгууллага гэж байгаагүй учраас бид нар “Гал” гэдэг нэртэй утга зохиолын нууц бүлгэм байгуулж 10-аад хүн нэгдэж байсан энийг бас ерөнхийлөгч дурьдаж байна. Тэр үедээ нууц бүлгэм байгуулна гэдэг бол баатарлаг зүйл байсан. Ер нь утга зохиолын энэ амьдралыг сонгоод уран бүтээл хийхийн төлөө бусад бүх зүйлээ орхиж явна гэдэг бол нэг талаасаа ажил байх нөгөө талаасаа энэ утга зохиолоо дээдэлдэг,  утга зохиолдоо үнэн ч хүмүүсийн хөдөлмөр бид нар бол маш урт замыг туулж ирсэн бид бид 90-оод оны үед наймаачин болж болох байсан гэвч тэгээгүй үүний л үр дүн байх гэж бодож байна даа. Ерөөсөө л уянгын яруу найрагч тэр тусмаа нүүдэлчдын уянгын яруу найрагч гэж хэлж болно доо. Бид хоёр багасаасаа л ойр дотно явлаа. Ханилгаа сайтай түшигтэй 80-аад оны яруу найрагчдаас лидер хүн нь гэж хэлж болно. Тэгээд энэ Монгол бахархалын өдрөөр найзаараа бахархаж байна.

                                                                                                 

 

Танд баярлалаа. Амжилт хүсье. Д.Дорждэрэм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 232