7o
Улаанбаатар хот
mobile menu

Үндэсний мэдээллийн төвд онцгой байдлын албан хаагчид ажиллаж байна

2015-11-13 14:09:00

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаахыг завдав. Тодруулбал, тус компанийн ажилчид өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд удирдлагуудынхаа эсрэг мэдээлэл хийсэн юм.

 

Энэ үеэр тус хэрэг гарсан бөгөөд  ҮЭ-ийн дарга  С.Эрдэнэ хэвлэлийн хурал хийх үеэрээ “Эрдэнэс таван толгой” компанийн удирдлагууд ажилчдыг шилжүүлэх гэрээг англи хэлээр хийсэн.

 

Дахиад 200 гаруй ажилтанг халах гэж байгаа. Залуучуудын өмнөөс би хариуцлага үүрнэ” гэж мэдэгдэл хийснийхээ дараа өөр рүүгээ гэнэт шүдэнз зурсан юм. Гал яах ийхийн зуургүй асч, газар авсан ч хамт мэдээлэл хийсэн хүмүүс ус цацаж, хувцсаараа цохиж унтраасан байна. Үүнээс үүдэн Үндэсний мэдээллийн төв нь багагүй хохирол амссан байна. Одоогоор тус мэдээллийн төвд онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид ажиллаж байна. Харуул хамгаалалтын ажилтнуудын хэлж буйгаар С.Эрдэнэ нь  дотогшоо шингэн зүйл авч ороогүй хэмээн мэдээлж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment