-9o
Улаанбаатар хот
mobile menu

Өөрийгөө шатаана гэж үгсэн тохиролцоогүй гэлээ

2015-11-13 14:12:00

“Эрдэнэс Тавантолгой” компанийн зүүн цанхид Австралийн компани гэрээтээр олборлолт явуулдаг байсан аж. Харин  хэсэг ажилчид нь Австралийн компанийн удирдлагын дор ажилладаг байсан гэнэ.  Хэдийгээр Австралийн компанийн дор ажилладаг ч “Эрдэнэс Тавантолгой” компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргээ гүйцэтгэдэг байсан аж. Гэтэл өнгөрсөн сард “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс ажилтнууддаа “Австралийн компани Монголоос гарч оронд нь Хятадын компани орсон. Тиймээс Хятадын компани руу та нарыг шилжүүлсэн” гэж мэдэгджээ. Үүнийг тус ажилчид худлаа, халсан хэмээн мэдэгдээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан  өнөөдөр тус компанийн “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид хэвлэлийн хурал зарласан. Гэтэл хэвлэлийн хурлын үеэр "Эрдэнэс таван толгой" ХК-ий Эв санааны нэгдэл ҮЭ-ийн тэргүүн С.Эрдэнэ өөрийгөө шатаахыг оролдсон байна. Одоогоор түүнийг эмнэлгийн байгууллагынхан анхан шатны тусламж үзүүлж байгаа аж. С.Эрдэнэ ийм үйлдэл гаргана хэмээн хамт ирсэн хүмүүстээ хэлээгүй аж. Энэ талаар З.Алтаншагай "ҮЭ-ийн тэргүүн С.Эрдэнэ ийм үйлдэл гаргана гэж өмнө нь юу ч мэдэгдээгүй. Гэнэт л хэвлэлийн хурлын үеэр ийм зүйл болчихлоо" хэмээн ярьсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 40