Чухал homepage

Өнөөдөр дэлхийн тамхины эсрэг өдөр

Өнөөдөр дэлхийн тамхины эсрэг өдөр. Дэлхий дээр сая, сая хүн тамхины хор уршгаар хорвоог орхиж буй явдлыг бага ч гэсэн намжааж, бууруулахын тулд Дэлхийн улс орнууд энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсоор удаж байна.

 


Тамхи гэдэг зүйл ямархуу хор уршиг дагуулж байгааг нь мэдсээр байж иргэд хэрэглээд байдаг нь харамсалтай. Нэг тамхичны хор уршиг улс үндэстэнд аюул занал тарьж байгааг судлаачип байнга хэлж ярьж сануулдаг ч гэсэн тамхидалтын тоо нэг л буурах янзгүй байгаа юм. Жишээлбэл, өрхийн нэг хүн тамхинаы хамааралтай байхад л тухайн айлын бусад гишүүд дам байдлаар тамхины хор хөнөөлд өртөж байдаг гэдэг.

 


Тамхины хор хөнөөлийн хамгийн аюултай нь хор хөнөөл тарьдаг нь “дам тамхидалт” хэмээн мэргэжилтнүүд онцолдог юм. Бараг тамхи татсанаасаа ч илүү хорддог болохыг холбогдох байгууллагынхан нь судлан баталсан байдаг. Тэгэхээр иргэд бид бүхэн өөрийн эрүүл мэнд болон өрөөл бусдын эрүүл мэндийн дэнчин тавьж байгаа бол яг одооноос тамхины асуудлаас сал гэж сануулмаар, уриалмаар байна.

 


Тал шигээ сэтгэлтэй Монголчууд бид аливаад уужим ухаанаар хандаж, хойч үедээ зөв суртахуун, үлгэр дуурайл үлдээх хэрэгтэй байна. Тамхи та бидний эрүүл мэндээс хумслаад зогсохгүй эдийн засгийн байдалд далдуур дайн зарлаад байдгийн санацгаая. Тамхи авах мөнгөө өөртөө хэрэгтэй зүйл авцгаая залуусаа. Та бидний амь явах наснаас далдуур хумслагч тамхинаас татгалзахад үнэхээр амархан. Зүгээр л би тамхи татахгүй гээд л өөртөө амалчих. Ингээд л жаахан тэвчихэд бүр зүйлс ок. Сүүлийн хэдэн жилийн турш Монгол орон маань агаарын бохирдолтын онцгой бүс болсоор удаж байна. Энэ байдал ч монголчууд бидний амьсгалын замын эрхтэнийг өвчлүүлэхэд гол нөлөө үзүүлж байгаа тул залуус бид ганцхан энэ өөдөр ч болтугай тамхинаас татгалзъя.

 

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд chuhal.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон
ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70134456 утсаар хүлээн авна.
VNXjytIfswJ 93.116.187.104 MONGOLIA
MONGOLIA
2014 оны 01-р сарын 21
VdhuG3 Really enjoyed this article.Really looking forward to read more. Great.

Санал асуулга

Засгийн газрын шинэчлэлтэй зэрэгцэн, Ерөнхий сайдыг огцруулах асуудал яригдаж эхэллээ. Та Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахыг дэмжиж байна уу?