Нямдорж

Цэнд

Нямдорж

Монгол ардын нам

Ц.Нямдорж: "Эрдэнэт Үйлдвэр"-ийн нууц гэрээ ил боллоо

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эрдэнэт Үйлдвэр”-тэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, хоёр гэрээг дэлгэлээ. Тус гэрээнд Энэ оны наймдугаар сарын 25 –нд Хөтөлийн цемент шохойн үйлдвэр болон “Эрдэнэт үйлдвэр” хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг Эрдэнэт үйлдвэрийн талаас ерөнхий захирал Ц.Даваацэрэн, санхүү эдийн засаг хариуцсан дэд захирал Б.Шинэбаатар нар хийж, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг төлөөлж Шоовдор, Уранчимэг, Тунгалаг, Алтантогос нар зуржээ. Тус гэрээний урдчилгаа төлбөрт 15 тэрбум 288 сая төгрөгийг тусгасан байна. 

Мөн удаах гэрээ нь энэ сарын наймдугаар сарын 25-нд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр болон “Эрдэнэт үйлдвэр” хооронд байгуулсан худалдан, худалдан авах гэрээ бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн талаас ерөнхий захирал Ц.Даваацэрэн, санхүү эдийн засаг хариуцсан дэд захирал Б.Шинэбаатар, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг төлөөлөн Батчулуун, Энхчулуун, Тогоо нар гарын үсэг зуржээ. Мөн тус гэрээний урдчилгаа төлбөрт87 тэрбум 199 сая төгрөгийн талаар мэдээллийг сэтгүүлчдэд дэлгэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж“Гэрээнд гарын үсэг зурсанаас хойш ажлын тав хоногт “Эрдэнэт үйлдвэр”-ээс мөнгө шилжүүлсэн” талаар хэллээ. Мөн тэрбээр “Эрлдэнэт үйлдвэр-ээс энэ онд татварт төлөх ёстой мөнгө алга болсоны учир энэ. Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр болон Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр ХХБ-ны мэдэлд очиж, “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан явдал ил боллоо” хэмээн онцоллоо. Мөн тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өгсөн. 
-Энд дурдагдсан хоёр гэрээ хууль ёсны, эсэхийг хэн тогтоох вэ. Цаашид яах ёстой вэ?
-Шалгах ёстой. 100 тэрбум төгрөг иймэрхүү байдлаар алга болсон байхад шалгах л ёстой биз дээ. Гэрээнд оролцсон аж ахуйн нэгжүүдийн бүх захирал гарын үсэг зурсан байна шүү дээ. Хууль хяналтын байгууллагынхан мөнгөний учрыг олох байх. “Эрдэнэт үйлдвэр” өнгөрсөн жил 240 тэрбум төгрөг татварт төлж байсан шүү дээ. Ц.Даваацэрэн буруу мэдээлэл өгсөн байсан. Аж ахуйн нэгж Татварын ерөнхий газарт гурван төрлийн татварын тайлан ирүүлдэг. Түүнийг нь үндэслэж би мэдээлэл хийсэн.
-Та УИХ-ын дэд дарга. Танай намын бүлэг 65 гишүүнтэй. Ингэж хэвлэлийн бага хурал хийж байхаар УИХ-аар уг асуудлыг хэлэлцэж болдоггүй юм уу?
-Уг асуудлыг УИХ-д оруулна. Шийдсэн. Намайг баримтгүй юм ярьж байна гэж сүүлийн хэд хоног хэвлэл мэдээллээр шүүмжилж байгаа. Тиймээс нэг баримтыг нь дэлгэж байгаа юм. Хамгийн гол нь таван жилийн туршид нийлүүлэх ёстой, одоогоор огт нийлүүлээгүй барааны төлөө ийм дүнгээр шилжүүлэг хийсэн байна. Ингэж л албан тушаалаа ашиглаж байна.
-Та эдгээр баримтыг хаанаас олж авсан бэ. Уг асуудалтай холбоотойгоор гаргасан таны мэдэгдэлд дурдагдаж буй мэдээллийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танд өгч байна гэсэн мэдээлэл байгаа.
-Заримыг нь Эрдэнэтээс өгсөн. Хулгайд дургүй хүмүүс бас бий шүү дээ. Нөгөө талаас УИХ-ын гишүүн төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхтэй. Намайг өмнө нь мэдээлэл хийхэд энэ материал байгаагүй. Б.Чойжилсүрэн надад мэдээлэл өгөөгүй. Засгийн газрын ажлын хэсгийн материалтай танилцсан. Би ямар ч үед мэдээлэл, материал авах эрхтэй.
-Орон нутгийн сонгуультай холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлыг босгож ирээд байна гэх юм.
-Сонгуультай ямар ч хамаагүй. Сонгууль болж байна гээд дуугүй суугаад байх хэрэг үү. Анхдугаар чуулганы эхний хуралдаан дээр ч би энэ тухайгаа хэлж байсан. Хоног өнгөрөх тусам асуудал даамжирч байгаа учраас мэдээлэл хийж байна. Болоогүй байгаа таван жилийн өмнөөс ийм зүйл хийж байна. УИХ-ын гишүүн татварын биелэлт, төсвийн хуулийн гүйцэтгэлд хяналт тавих эрхтэй.
-Эдгээр гэрээнд одоогийн Засгийн газрын оролцоо бий юү?
-Энэ оны зургадугаар сарын 27-н тушаал гаргаж бүх зүйлийг орвонгоор нь эргүүлсэн хүмүүс өмнөх захирал Ц.Даваацэрэнтэй хамт үүнийг хийсэн. 49 хувийг эзэмшиж буй талын ТУЗ Төрийн өмчийн хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхэнтэй уулзахгүй 10-аад хонож байна.
-Өчигдөр цахим ертөнцөд тантай холбоотой нэлээд ноцтой мэдээлэл цацагдсан. Тодруулбал, Сангийн сайд Б.Чойжилсүрэн та хоёр БНХАУ-аас жилийн 13 хувийн хүүтэй 4 тэрбум ам.долларын зээл авах тохиролцоо хийсэн гэж байсан. Энэ тухай “Bank of China”-гийн цахим хуудаст мэдээлсэн гэж байсан.
-Засгийн газар урд айл болон ОУВС-тай ямар хэлэлцээ хийж байгааг би мэдэхгүй. Луйвраа дарахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиалгатайгаар өдөр, шөнөгүй балбаж байна. Наадах чинь тэрний л нэг хэсэг. Ингэж дарах гэж дайрах хэрэггүй. Наад ажлыг чинь Засгийн газар хийх ёстой. Миний дээр М.Энхболд, Б.Чойжилсүрэнгийн дээр Ж.Эрдэнэбат гэж хүн байдаг юм.
-“Стандарт” банк, “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой баримт танд бий юү?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлтэй л байна.
-Танд өөр баримт байгаа юу. Энэ материал чинь Засгийн газарт байсан уу?
-Баримт гаргаж ирэхийг үгүйсгэхгүй. Би баримтгүй зүйл ярьдаггүй. Эдгээр баримт Засгийн газарт байхгүй. 

Chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Zochin
Ta hamgiin zuv zuil helj Erdenet iig ol bolgoson ard tumen medej bgaa Ene bol tanii gaviya
103.229.122.169
zochin
ENE ERENHKII SAID GEDEG KHUN ERDENET MASH SAIN AJILLAJ BNA GEED L EER YU CH KHIIKHGYI UDLAA ENE ZG n ER. SAIDIIG EERCHILIE
150.129.143.103
zochin
Nyamdorj guai ta uls toeiin zonoglol gedeg owchin tussan vgvigee ene udaa haruulah ni zow bolwuu
202.126.89.199
zochin
ene ajlaa gvtseej hiigeerei namiinhaa nohdvvded nam daragdchihwaa tanai namiin liider lyuwarchid ayultai shvv Nyamdorj guai oor sorog hvchniihantai sain negdej baij l amjilt oloh bolwuu
202.126.89.199
Mko
Nyamdorj ch er xynii xuix bj medex bna shyy.Zuv uu.Demjine
70.211.10.132
Монгол улсын иргэн
Бадамжунайн шунал огт дундрахгүй.Одоо үргэлжлэл болох үр хүүхэд нь Монгол улсаар тоглож эхэллээ.Энэ хүн М.Энхболдтой хамтарсан байгаа.Энхболд огт хүчлэхгүй байгаа нь харагдаж байна.
103.26.194.159
zochin
Nyamdorj Batzandan 2t mash ih bayarlaj bna uneniig olon tumend helj huuli bus ene met hulgai deermiig ilchilsend olon hun talarhaj baigaa shudarga unen zaaval yaldag yamaa
150.129.143.239
zochin
elbegdorj bol hudalch huurmag shunaltai hun yam Badamjunai Elbegdorj 2 odoo yasan hanaj tsaddaggui humuus ve
150.129.143.239
Гамбаа
Шудрага байл да ерөнхийлөгчөө үндэсний аюулгүй байдалд аюул учраад байгаа юм бишүү олноороо хэлэлцвэл яасан юм
103.242.47.50