Амарзаяа

Намсрай Амарзаяа

Монгол ардын нам

УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн зохион байгуулсан англи хэлний олимпиад амжилттай болж өндөрлөлөө

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Амарзаяа болон БНЭУ-ын Элчин сайдын яам, Энэтхэгийн Соёлын Төв, Англи хэлний академиас хамтран зохион байгуулсан “Говийн бүсийн Англи хэлний анхдугаар олимпиад”-ийн сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 17-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо амжилттай болж өндөрлөлөө. 

Энэ шалгаруулалтанд тус олимпиадын эхний шатанд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн 2368 сурагчдаас шалгарсан шилдэг 36 хүүхэд өрсөлдөв. Эдгээр хүүхдүүд англи хэлээр өгсөн сэдвийн дагуу илтгэл тавьж өрсөлдснөөс доорхи 9 хүүхэд эхний байранд шалгарлаа.

 

10 дугаар ангиас

Нэгдүгээр байр: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Эрдмийн гэгээ” сургуулийн 10 “А” ангийн сурагч Ишдорж овогтой Номиунзул,

Хоёрдугаар байранд: Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар сургуулийн 10 “А” ангийн сурагч Батхишиг овогтой Оюу-Болор,

Гуравдугаар байранд: Дундговь аймгийн Сайнцагаан сумын дунд сургуулийн 10 “А” ангийн сурагч Сандагсүрэн овогтой Арвин,

11 дүгээр ангиас

Нэгдүгээр байр: Дундговь аймгийн Сайнцагаан сумын дунд сургуулийн 11 “Б” ангийн сурагч Юүндэндорж овогтой Буянаривжих,

Хоёрдугаар байранд: Говьсүмбэр аймгийн 1 дүгээр сургуулийн 11 “Б” ангийн сурагч Энхтөр овогтой Чингүд-Эрдэнэ,

Гуравдугаар байранд: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын дунд сургуулийн 11 “Ё” ангийн сурагч Батбаяр овогтой Ариунзаяа,

12 дугаар ангиас

Нэгдүгээр байр: Говьсүмбэр аймгийн 5 дугаар сургуулийн 12 “Б” ангийн сурагч Мягмарсүрэн овогтой Одсүрэн,

Хоёрдугаар байранд: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн 12 “Г” ангийн сурагч Эрдэнэбат овогтой Түвшинзаяа,

Гуравдугаар байранд: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4 дүгээр сургуулийн 12 “А” ангийн сурагч Цэрэнчунт овогтой Цэрэнмядаг нар тус тус шалгарлаа.

Ямартаа ч УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн зүгээс боловсролын салбарт, тэр дундаа орон нутгийн хүүхдүүд рүү чиглэсэн дорвитой ажлуудыг хийж байна. Тус нутагт анх удаа англи хэлний олимпиод зохион байгуулагдаж, ерөнхий боловсролын сурагчид ийн амжилттай оролцлоо.

chuhal.mn