Батзандан

Жалбасүрэн

Батзандан

Ардчилсан нам

Орон нутгийн сонгуулиар нэр дэвшигчдийг ялгаварлаж байна гэв

АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан орон нутгийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “2016 оны  орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах талаар АН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулсан.  Уг ажлын хэсэгт ирсэн хүсэлт гомдол, зөрчлийн талаарх саналуудыг Оюуны өмч Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Сонгуулийн Ерөнхий хороо, Тагнуулын Ерөнхий газарт хүргүүлсэн” гэв.

Саналаа доорх байдлаар тусгажээ. 

-Зарим сум, дүүрэгт шүүхийн шийдвэр гараад байхад саналын хуудас хэвлэгдсэн гэх шалтгаанаар Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэхгүй байна. Тухайлбал Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ардчилсан намаас нэр дэвшигч Марений Төлег, Байдиковын Аманкелди, Сагсай сумын Ардчилсан намаас нэр дэвшигч Торпахын Мурат, Меденханы Тилепберген, Ногооннуур сумын Ардчилсан намаас нэр дэвшигч Заводханы Серикбай нарыг бүртгэх,

- Хуулийн дагуу нэг иргэн нэг л хэсэгт зөвхөн хурууны хээг таниулан санал өгөх боломжтой байлгах, сонгогчдын санал өгсөн эсэх байдлыг тэмдэглэх, хурууны тэмдэглэгээг ашиглах асуудлын хүрээнд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улсын Бүртгэл, Статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайханы аймаг, дүүргийн сонгуулийн хороонд явуулсан 1/8196 албан тоотын дагуу 73 000 иргэн хурууны хээ таниулахгүй зөвхөн иргэний үнэмлэхээр санал өгүүлсэн асуудлыг давтан гаргуулахгүй байх,

-Санал хураалтын цаг дуустал санал хураалтын автомат машиныг сүлжээнээс салгах, санал хураалтын явцын дүн болон аливаа мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах,

-Тухайн орон нутагт бүртгэлгүй иргэдийг санал хураалтанд оролцуулахгүй байх, тухайлбал хугацаат цэргийн албан хаагчдыг зохион байгуулалттайгаар санал өгүүлэх хууль бус ажиллагааг таслан зогсоох,

-Сонгуулийн санал авах байрны камерыг сонгогчдын нүүр рүү харуулах, бичлэгийг үзэх боломжоор хангах зэрэг асуудлуудыг судалж, холбогдох хууль, дүрэм, журмын дагуу шийдвэрлэхийг хүссэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.