Нарантуяа

Загдхүү Нарантуяа

Ардчилсан нам

УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна

УИХ-ын гишүүн Загдхүүгийн Нарантуяа хоёрдугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан, Алдархаан, Эрдэнэхайрхан сумдад ажиллаа. Тэрээр УИХ-аас батлагдсан хууль тогтоомжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тус тойргоос сонгогдсон гишүүний хувьд ажлын тайлангаа мөн танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн З.Нарантуяаг УИХ-ын гишүүний хариуцлагатай ажлыг нэр төртэй хашихаас гадна Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороонд орж ажиллан, иргэд сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ санаачлагатайгаар биелүүлж байгаа явдалд иргэд талархлаа илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа намрын чуулганы хугацаанд Хөгжлийн банкны тухай хууль, Гаалийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль зэрэг нийт 4 хуулийг санаачлан боловсруулж, батлуулсан талаараа сумын иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Аливаа асуудалд нухацтай хандаж, бодлогын хэмжээнд ажиллах нь хувь иргэн төдийгүй улс орны хөгжилд чухлыг орон нутгийн иргэд онцолж байснаас гадна Үндсэн хуулийг өөрчлөхөд ард иргэдээс санал авах, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллахыг гишүүнд захиж хэлж байлаа.

УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн иргэдтэй хийх уулзалт хоёрдугаар сарын 21-26-ны өдөр болох бөгөөд өнөөдөр /2017.02.24/ Завханмандал, Дөрвөлжин, Ургамал сумдад үргэлжлүүлнэ.