Тэрбишдагва

Дэндэв Тэрбишдагва

Монгол ардын нам

Танилцууга

Боржигин овогт Дэндэвийн Тэрбишдагва нь 1955 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Зүүн Цүүрийн "Их хөндий" хэмээх газар малчин ард Ж.Дэндэвийн зургадугаар хүү болон мэндэлсэн. Түүний дээрх хоёр ах нь эндсэн болохоор аав, ээж  нь сүрхий эрхлүүлнэ. Тэгээд л Тэр биш ээ Дагва гэж нэр хайрласан.

 

Төгссөн сургууль, мэргэжил:

1974 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар дунд сургууль

1982 онд ХБНГУ-ын Гумбольдтын Их Сургууль Хүнсний инженер технологич мэргэжлээр

1992 онд ХБНГУ-ын Берлин хотын Техник, эдийн засгийн институтыг Менежментийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн.

 

Ажилласан байдал:

1982 - 1983 онд  Улаанбаатар мах консервийн комбинатад цехийн мастер

1983 - 1984 онд  Улаанбаатар мах консервийн комбинатад үйлдвэрийн технологич

1984 - 1986 онд  Улаанбаатар мах консервийн комбинатад ерөнхий технологич

1986 - 1988 онд  Улаанбаатар мах консервийн комбинатад үйлдвэрийн дарга

1988 - 1990 онд  Германы Чөлөөт Залуучуудын дээд сургуульд орчуулагч багш

1992 - 1994 онд  Германы Бернау хотын захиргаанд ахлах мэргэжилтэн

1994 - 2000 онд  "ТБД Андууд" ХХКомпаний ерөнхий захирал

2000 - 2002 онд  Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд

2002 - 2004 онд  Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд

2004 - 2007 онд  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд

2004 - 2008 онд  Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008 - 2012 онд  Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 - 2014 онд  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд


Шагнал:

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

2006 онд Алтангадас одон

2009 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон


Гадаад хэл:

англи, орос, герман