Учрал

Ням-Осор

Учрал

Монгол ардын нам

УИХ-ын гишүүн Н.Учралыг хэлмэгдүүлсэн үү

УИХ-ын дарга М.Энхболд гадаадад айлчилж буйтай холбоотойгоор УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ойрын өдрүүдийн чуулганы хуралдааныг даргалж байна. Тэрбээр чуулганы ирцэд ихээхэн анхаарал хандуулж буй бөгөөд хуралдаа ирээгүй гишүүдийг хатуу шүүмжилж байгаа билээ. Гэхдээ хааяа алдаа гарган будилж байгаа харагддаг. Өчигдөр л гэхэд хуралд сууж буй гишүүдийн нэрийг тасалсан хэмээн зарласнаа хожим нь засч залруулж хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учралыг хуралдаа ирсэн байхад нь тасалсан хэмээн чуулганы индэрээс зарласан ч сүүлд нь "Би хэлмэгдүүлсэн байна" хэмээн уучлалт гуйж харагдсан юм.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.