Учрал

Ням-Осор

Учрал

Монгол ардын нам

УИХ-ын гишүүн Н.Учрал тойргийнхоо хүүхэд багачуудыг баярлууллаа

УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн сонгогдсон тойрог болох Сонгинхайрхан дүүргийн 18, 19, 23, 27, 29 дүгээр хорооны нийт өрх айлаас амьдралын түвшин доогуур, орлого багатай айлын 150 хүүхдийг баярлуулж бэлэг гардууллаа. Тэрбээр дээрх хүүхдүүдийг Сүлд модны наадамд урьж нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлжээ. Уг арга хэмжээг жил бүрийн шинэ жилийн баярын өмнө уламжлал болгон зохион байгуулна гэж УИХ-ын гишүүн Н.Учрал энэ үеэр хэлсэн юм.

Тэрбээр мөн "Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудаа хайрлан хамгаалах нь бидний үүрэг юм. Хорвоогийн хамгийн сайхан зүйл бол бяцхан үрсийн жаргалтай харц байдаг. Шинэ жилийн баяр бол хүүхэд багачууд битгий хэл насанд хүрсэн иргэд хүсэн хүлээдэг баярын нэг. Тийм учраас энэхүү баяраар хүүхдийн баярласан сэтгэлээр урам авах шиг сайхан зүйл байхгүй. Хорвоогийн бяцхан үрс бүхэн жаргалтай байж, инээд хөөрөөр цалгиж явах болтугай. Бүх хүүхэд багачууддаа шинэ жилийн баярын мэнд хүргье" гэлээ.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
ZOCHIN
ene zurag awch bgaa hun yaj zurag awdag bn aa gishuunii ajliin alba gsn humuus zurag awch chadahgui bhdaa yawahdee Uchraliin ner tor unana daa
188.226.216.119
Их ЗАСАГ
Ард түмэндээ элэгтэй Сайн удирдагч болоорой ДЭМЖИЖ байна Эрдэм мэдлэгтэй оюутан залуусыг бэлтгэх үйлсэд нь ажлын их амжилт хүсье
182.160.3.50
Ы
Азтай сонгинчууд
103.9.90.53