Учрал

Ням-Осор

Учрал

Монгол ардын нам

УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-ийн хүүхдийн эмнэлэгт дулаан хөнжил, халуун хөшиг бэлэглэлээ

УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн  хүүхдийн эмнэлэгт  ажиллаж хувиасаа дулаан хөнжил болон үлээдэг халуун хөшгийг бэлэглэлээ. 

Тус дүүрэг нь нийт 115 мянган хүүхэдтэй юм. Харин хүүхдийн эмнэлэг нь 165 хэвтэн эмчлүүлэх ортой. Сүүлийн үед ханиад томууний дэгдэлт ихэсч, нөхцөл байдал хүндэрснээс үүдэн нэмэлтээр 50 ортой нэг тасгийг нээн ажиллуулсан байна. Яг өнөөдрийн байдлаар ачаалал ихтэйгээр буюу 245 хүүхдэд үйлчилж байгаа аж. Тус эмнэлэгийн ерөнхий эмч н.Галсанцэдэн энэ ачаалалтай үед анхаарал хандуулж, тусалж, дэмжиж байгаа УИХ-ын гишүүн Н.Учралд талархсанаа илэрхийлээ.  УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд парламентад сонгогдсоноосоо хойш уг эмнэлэгт гурав дахь удаагаа ажиллаж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн намар хэт халалтын үеэр тус эмнэлгийн эм хадгалалтын хөргүүрийн систем нь эвдэрсэн байхад шийдвэрлэж өгчээ. Мөн ханиад томууны дэгдэлт эхлэх үеэр очиж эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаж хүчилтөрөгчийн аппаратыг бэлэглэсэн юм.  

Өвлийн улиралд ханиад томууны дэгдэлт ихэсдэг. Мөн утаанаас үүдэн өвчин хүндэрч байгаа гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм. УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд утаа ихтэй хүнд үед сонгогдсон тойргийнхоо хүүхдийн эмнэлэгт эм тариа болон хүчилтөрөгчийн аппарат зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр туслахыг Улаанбаатараас сонгогдсон бусад гишүүддээ уриалж байгаа юм. Харин ирэх жилээс утааг багасгах асуудлаар шинжлэх ухаанч ажлыг хамтдаа эхлүүлэх хэрэгтэй гэж буй. 


Т.Энхэлээ
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Болор
УИХ гишүүн нэртэй малнууд хөшиг, мөшигхөн бэлэглээд явахаа ичээчэй. Та нар бодлого боловсруулж, хууль баталж ард түмний амьдралд нөлөөлөх ёстой болохоос 5000 төгрөгийн хужаа хөшиг бэлэглэх гэж...
124.158.109.62
zochin
Mongolchuudojn setgeld taaraj jum er n bn uu. <hijhgui bol hijsengui gene hijhee n bas neg jum olood goochlono. Hogijn ard tumen. Hun l jum chin choloot tsagaaraa ju hijh n ter hunij asuudal.
93.232.77.237
mng
Ihiig buteegeerei amjilt
122.201.22.122
зочин
Сэтгэлээсээ юм хийж байгаа нэгнээ битгий гочилдоо. Том том ярьдаг бусад ИХ хурлын гишүүд тойрогтоо юу хийж байгаан байхгүй л байна шүү дээ. Ж нь: БЗД- д Батзандан гишүүн та
103.9.89.18
Зочин
Өвлийн өвгөн биш бэлэглээд байхдаа яахав дээ. Сонгино-Хайрханы 2 гишүүн үнэхээр попрох юм. Тэрний оронд Буянт-Ухаад томилуулсан хадам эгчээ буцааж татахаа бод. Би гишүүн миний талд гээд донгосох.
193.107.85.62
tegmeer dee
sainaa
103.10.21.66
зул
амжилт
103.9.89.18
Usa
Tegmeersen dee MGM casino dotor poker togloj baihaar ajilaa hiimeersen dee
76.21.143.184
Зочин
Мундаг байна шдэээ амжилт хүсье
103.9.89.18