Хүрэлсүх

Ухнаа

Хүрэлсүх

Монгол ардын нам

Хүн амын сан 15 сая ам.долларын төслүүд хэрэгжүүлнэ

 

Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх НҮБ-ын Хүн амын сан /НҮБХАС/-гийн суурин төлөөлөгч, хатагтай Наоми Китахаратайг хүлээн авч уулзлаа. НҮБХАС Монгол Улсад 1976 оноос хойш үйл ажиллагаа явуулж олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байгаад Шадар сайд талархаж байгаагаа илэрхийлэв.

Нью-Йорк хотноо 2016 оны есдүгээр сард болсон НҮБ-ын Хүн амын сангийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар манай улсад  2017-2021 онд хэрэгжүүлэх Орны шинэ хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх, залуучуудын хөгжил, жендэрийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 15 сая ам.долларын санхүүжилт бүхий төслүүдийг хэрэгжүүлэх болсон юм. Төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар болон Шадар сайдын зүгээс бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Өнгөрсөн оны долоодугаар сард Дэлхийн Хүн амын өдрийг  “Онцгой байдлын үе дэх эмзэг бүлгийн хүн ам” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх үед Шадар сайдын санаачилгаар Онцгой байдлын ерөнхий газар болон Үндэсний статистикийн хороо хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан. Онцгой байдлын үед шаардлагатай тоо мэдээллээр хангах, харилцан мэдээлэх зэрэг Санамж бичигт тусгасан асуудлыгхэрэгжүүлэх,2018 онд Улаанбаатар хотноо Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартайхамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын Бага хурал зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг Шадар сайд хүсэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.