Хүрэлсүх

Ухнаа Хүрэлсүх

Монгол ардын нам

Шадар сайд У.Хүрэлсүх Азийн сайд нарын бага хурлын нээлтэд үг хэлнэ

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурлын нээлт өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо болж байна. 2018 онд Азийн сайд нарын II бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх бага хурлын эхэнд үг хэлэх юм.  Мөн БНЭУ-ын Ерөнхий сайд  Моди болон НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч ноён Роберт Глассер нар үг хэлэх юм байна.

Түүнчлэн өнөөдөр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг уур амьсгалын эрсдэлийн удирдлагын стратегид нэгтгэх, хэрэгжүүлэх Улсын болон орон нутгийн стратеги” сэдэвт хуралдаанд илтгэл тавина. Мөн тэрээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаан дахь хөрөнгө оруулалт” сэдэвт техникийн хуралдааныг даргалах юм.

Мөн ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг “Олон нийтийн гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах” сэдэвт сэдэвчилсэн хуралдаан, ОБЕГ-ын БТХАГ-ын ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Ч.Ариунаа “Хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сэдэвчилсэн хуралдаанд тус тус танилцуулга хийнэ.