Цогзолмаа

Цэдэнбал

Цогзолмаа

Монгол ардын нам

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй нэгдэж тэмцэх шаардлагатай байна” гэв

Гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг юм” хэмээн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчидтай уулзах үеэр хэлсэн юм. “Гал голомт” үндэсний хөдөлгөөнөөс зохион байгуулсан уг уулзалтад УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Ундармаа, Ц.Цогзолмаа, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын алба, ХЗДХЯ, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны төлөөлөл болон холбогдох мэргэжлийн хүмүүс оролцов.

Энэ намрын чуулганаар хэлэлцэх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг боловсруулах ажлын хэсэгт ажилласан гишүүд дээрх уулзалтын үеэр манай оронд гэр бүлийн хүчирхийлэл ямар төвшинд байгаа, хэрхэн урьдчилан сэргийлэх, хууль яагаад хэрэгтэй тухай жишээ баримтад тулгуурлан хуулийн төслийг танилцуулсан. Сүүлийн долоон жил гаруй хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 104 хүн ойр дотны хүмүүсийнхээ гарт амь насаа алджээ. Эдгээр хүмүүсийн 80 гаруй хувь нь 20-30 насны эмэгтэйчүүд байгаа нь хууль шаардлагатайг батлан харуулж байгаа хэрэг юм. Мөн гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн дарамтад бага насны хүүхдүүд их өртөж байгаа тухай уулзалтын үеэр мэргэжлийн эмч, хуульчид сэтгэл зовнин хэлж байлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.