Цогзолмаа

Цэдэнбал Цогзолмаа

Монгол ардын нам

Иргэдийн хурлын төлөөлөгч эмэгтэйчүүдийн сургалт амжилттай өндөрлөлөө

Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нь Фридрих Эбертийн сантай хамтран энэ сарын 29,30-ны өдөр аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч эмэгтэйчүүдийг чадавхижуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа. Нийгмийн Aрдчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос 2016 оны УИХ-ын сонгуульд бэлтгэхээс эхлээд санал хураалт болох хүртэлх бүх үйл ажиллагааг төлөвлөлт, зохион байгуулалттай явуулсны үр дүнд ийнхүү эмэгтэйчүүдийн эзлэх хувь орон нутагт болоод нийслэлд чамлахааргүй бүрдэж чадсан гэж төлөөлөгчид үзэж байгаа аж. Тэгвэл хоёр өдөр үргэлжилсэн энэхүү сургалтаар орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буйэмэгтэйчүүд цаашид хэрхэн чадвахижих мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцсон юм. Дашрамд дурдахад, оролцогчид сургалтандаа маш идэвхитэй оролцлоо. 

Chuhal.mn