8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ долоо хоногийн өрнийн зурхай

2016-09-26 09:23:21

Хонь: Дурлалд мансуурна. Бусдаас хайр халамжийг хангалттай хүлээж авна.  Ажил хэрэгт шинэ боломж гарч ирэх болно. Гэвч таны бүтээмж маш доогуур байх бөгөөд өөрийгөө маш их дайчилж, хүчлэх шаардлага гарна. Ганцаараа байж, амрахыг хүсэх бололтой. Ууланд авирах, бясалгах зэрэг ганцаараа байж, бодлоо цэгцлэх аргыг хэрэглэж болно. Санхүүгийн нөхцөл байдал тааруу хэвээр байна.

Үхэр: Ажил хэрэг бүтэмжтэй байна. Таны асуудлыг шийдэх чадвар өндөр байх бололтой. Хосууд нэгнээ сорьж, үл итгэснээс үүдэн багагүй зөрчил үүснэ. Биеэ өмөөрөлгүй сонсож, өөрийгөө зөв ойлгуулахын тулд сайн ярилцах хэрэгтэй. Найз нөхөд болон хамт олны арга хэмжээнд багагүй мөнгө зарцуулах бололтой. Зарлагаа хянахгүй бол асуудалд орж мэднэ.

Хамтатгах: Үүрэг хариуцлагад дарагдаж, ажил ихтэй байна. Харилцаа холбоо тэлж, шинэ хүмүүсэй танилцах хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр уран сэтгэмж, төсөөлөл нэмэгдэж, олон шинэ санаа толгойд чинь орж ирнэ.  Гэр бүлд нэгнээ сонсоогүйгээс үүдэн хэрүүл маргаан дэгдэнэ. Салалт тохиох магадлалтай.

Мэлхий: Аливаад анхааралтай байх хэрэгтэй. Ямар нэг тэмцээн уралдаан, тэр дундаа оюун ухаан сорьсон уралдаанд оролцох хэрэггүй. Ажилдаа төвлөрч, бүтээмжээ нэмэгдүүлэхийг хичээгээрэй. Нууц амрагийн явдал томоохон асуудал үүсгэх нь. Өмнөх дурлалаа мартаагүй байгаа бол хуучин амрагтайгаа харилцаагаа сэргээхийг оролдох бололтой.

Арслан: Бүх төрлийн харилцаа холбоонд давуу тал байна. Ажил хэрэг бүтэмжтэй байх бөгөөд ажлын цаг зугаатай өнгөрөх болно. Гэр бүлийн маргаанд харилцан буулт хийснээр ойлголцож чадна. Бусадтай нөхөрсөг эвтэй байхыг хичээгээрэй. Юу бодож хүсэж явдагаа бусадтай хуваалцах хэрэгтэй. Том худалдан авалт хийхээр төлөвлөсөн бол санхүүгийн боломжоо сайтар тооцох хэрэгтэй.

Охин: Эрч хүч дүүрэн байна. Эрсдэл ихтэй төлөвлөгөөг хэрэгжүүлж, ямар ч найдваргүй нөхцөл байдлаас гарах гарц олж чадна. Том хэмжээний худалдан авалт хийх бололтой. Нууцлаг авьяасаа нээн илрүүлэх боломж гарах бололтой. Ажил үүргийн хариуцлагаа улам тэлэхийг хичээгээрэй. Эрүүл мэндэд ноцтой байж болох шинж тэмдгийг анзааралгүй өнгөрөөж болохгүй.

Жилүүр: Азтай байна. Сэтгэл татам, хайр татам байдлаараа бусдын анхаарлыг татна. Ажилдаа бага зэрэг хичээхэд л илүү их мөнгөтэй болох боломжтой. Албан тушаал ахиж, үүрэг хариуцлага нэмэгдэнэ.  Зарлагаа хэмнэж, мөнгөө хадгалах хэрэгтэй. Хайртай хүмүүстээ өөртөө цаг гаргаж, гэр бүлийн халуун уур амьсгалыг мэдрээрэй.

Хилэнцэт:  Санаа бодлоо цэгцэлж, элдэв хэрэггүй бодлоо цэвэрлэ. Бусдыг хардаж, сэрдэхээ багасгаж, итгэлээ нэмэгдүүлээрэй. Өөрийгөө үүрэг хариуцлагаас чөлөөлж, эрх чөлөөг мэдрэх хэрэгтэй. Ажилдаа хэт дарагдаж, ядрах магадлалтай. Санааг тань зовоож байгаа зүйлд аль болох анхаарлаа хандуулахгүй байхыг хичээх нь стрессээс ангид байхад тусална. Мөнгөн орлого нэмэгдэж, өр төлөөсөө дарах эсвэл авах болно.

Нум: Нээлттэй байж, зугаацах үе. Хийж байгаа ажилдаа сэтгэл зүрхээ зориулж, сэтгэл хангалуун байдлыг мэдрэхийг хичээгээрэй. Энэ нь таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй, амьдрах эрч хүчийг нэмэгдүүлнэ. Шинэ хүмүүстэй танилцаж, харилцаа холбоогоо нэмэгдүүлнэ. Долоо хоногийн сүүлээр гэртээ байж амрах хэрэгтэй.

Матар: Холимог байдал зонхилно. Өмч хөрөнгө болон бизнесийн гэрээ хэлцэл хийхэд таатай.  Ажилдаа алдаа гаргахаас сэрэмжлээрэй.  Бусадтай харилцахдаа үгээ хянаж,  маргаан үүсгэхгүй байхыг хичээгээрэй. Сэтгэл хөдөлгөсөн нэгэнтэй танилцах бололтой. Хосуудын дунд  үл ойлголцол нэмэгдсээр салалтад хүргэж болзошгүй.

Хумх: Мэдлэгээ тэлж, орчлон ертөнцийг таньж мэд. Олон хүн сурахаар гадаадыг зорих эсвэл аялалд гарах бололтой. Хязгаарлагдмал нөхцөл байдалд ч амжилттай ажиллаж чадна. Урам зоригоо сэргээж, амьдралын идэвхээ нэмэгдүүлээрэй. Олон хүнтэй нөхөрлөлийн харилцаа тогтоох боловч цөөн хүнтэй л дотносдог нь хумхынхны онцлог. Хосууд итгэлцлээ батжуулж, хайр сэтгэлээ сэргээж чадна.

Загас: Өөртөө итгэх итгэл нэмэгдэж, итгэл найдвар төрнө. Ажил хэрэгт гол анхаарлаа хандуулж бусад асуудлыг түр хойш тавь. Зээл авах эсвэл бизнесийн гэрээ хэлцэл байгуулахад таатай. Хайртдаа анхаарал тавьж, ганцаардуулахгүй байх хэрэгтэй. Санхүүгийн нөхцөл байдал бага зэрэг сайжирна. Сайн унтаж, эрүүл хооллох хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл