-10o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Алтанхуягийн намд хэн хэн орох вэ?

2015-10-15 14:13:00


АН, МАН-ынхан сүүлийн үед хагаралтай байгаа. МАН-ынхны хувьд хамаг хишиг дээр нь хөгшин борхинууд нь суучихаад залуучуудаа халгаахгүй үргээж байгаа бол АН-ын зарим нэг гишүүдийн өшөө хорсол дээд цэгтээ хүрчээ. Нэг хэсэг У.Хүрэлсүхийг МАН-аас гарч нам байгуулах тухай нэлээд цуурсан. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух билээ. Н.Энхбаярыг баривчлагдахаас өмнө намынхаа хурал дээр “Хэрвээ МАН Н.Энхбаяртай эвсвэл бид шинэ нам байгуулна” гэж мэдэгдэж байсан У.Хүрэлсүх гишүүн салан тусгаарлах үзлээ дахин сэргээсэн нь нууц биш. Шалтгаан нь намын дарга М.Энхболдтой таарамжгүй харилцаатай болсоных.

 

М.Энхболд, У.Хүрэлсүх нарын үл ойлголцол хурцдаж зөрчлийн хэмжээнд хүрсэн тухай мэдээлэл Шийдлийн Засгийн газар байгуулагдах үеэс л мэр сэр гарч эхэлсэн. Ялалт байгуулах өндөр магадлалтай хэмээн мөрөөдөж байгаа УИХ-ын 2016 оны сонгуульд хэн нь намаа удирдаж орох тухай хувь хүмүүсийн амбийцаас эхлэлтэй энэ зөрчил хурцдаж “Ардын хүч” хэмээх шинэ нам байгуулна гэсэн бор шувуу нисгээд авсан юм. Хэдийгээр МАН-ын генсек Ж.Мөнхбат мэдэгдэл хийж хүчээр дарж авсан энэ цуурхал өнөө хэр дуулдсаар буй. Гэтэл өнгөрсөн сонгуульд ялж, Засгийн эрхийг гартаа атгасан Ардчилсан нам ч хуваагдаж магадгүй дүр төрх харагдаад эхэлчихлээ. Тус намын гишүүд бие биенийгээ онилж заримыг нь шоронд суулгаж, заримыг нь ажилгүй болгосон.

 

Тэгвэл тус намын гомдогсодын арми хүрээгээ тэлж, шинэ нам байгуулахаар тохиролцсон гэх. Дээд шүүх өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт нэгэн шинэ намыг бүртгэжээ. Тэр нь Бүтээн байгуулалтын нам нэртэй юм байна. Тус нам УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Л.Болд, Ц.Оюунгэрэл нараас гадна, АН-ын гишүүдээс бүрджээ. Бүтээн байгуулалтын намыг бүртгэсэн талаарх мэдээл¬лийг одоогоор ихэд нууцалж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ. Энэ талаар Дээд шүүхийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Ийм мэдээлэл одоогоор алга байна. Хурлын зард байгаагүй” гэсэн хариултыг өгөв. Харин өөр нэгэн эх сурвалжийн мэдээллээр, Бүтээн байгуулалтын намын хүсэлтийг өнгөр¬сөн долоо хоногийн даваа гаригт буцаагаад, пүрэв гаригт дахин өгөхөд нь бүртгэсэн аж.

 

Н.Алтанхуягийн хувьд Ерөнхий сайдын суудлаас нь ёсзүйгээр буулгаж, ахлах зөвлөхийг нь өнөө хэр шоронд хатааж байгаад хорсох дамжиггүй. Тиймдээ ч сүүлийн үед түүнийг намаасаа гарч нам байгуулах талаар жиг жуг гэлцэх болсон. Хэдийгээр энэ талаарх мэдээллийг намын генсек нь үгүйсгэж байгаа ч байдал өөрөөр эргэсэн нь бараг тодорхой болж байгаа энэ бололтой. Харин Х.Тэмүүжингийн хувьд намынхаа Д.Дорлигжав, Х.Баттулга хэмээх гишүүдтэйгээ хонь чоно. Ер нь АН-д Д.Дорлигжавтай дайсагналцдаг гишүүд цөөнгүй бий. Саяхан гэхэд л “Дорлигжав эрүүгийн хэрэг үүсгэсэн прокуророо загнаж байгаад хэрэгсэхгүй болгож байсан” гэсэн мэдээллийг МҮОНРТ-ын захирал Ц.Оюундарь баталсан. “ Үнэн! Үзэл бодол итгэл үнэмшилгүй, зөвхөн ашиг, хамаатан садан хоёроо л боддог юм билээ. Хүндлэлийг маань хөсөр эвдсэн” хэмээн жиргэсэн олны анхаарал татсан байдаг. Л.Болд гишүүн ч мөн өнөө үед АТГ-тэй тэмцэлдэж, алалцаж байгаа хүмүүсийн нэг. “Намайг сүүлийн 20 жил АТГ-аас тасралтгүй шалгаж байна” гэсэн түүний үг намаасаа татгалзах болсон шалтгааныг тодорхой харуулах шиг. Ардчилсан нам дотор ийнхүү нам байгуулагджээ. Харин тэд хэзээ ил гарах бол...

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Teneguud
2016/04/13 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment