Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Хангай-23, Ногоон талбайн 1-7, Аршааны 1-16 гудамжны айлууд урьд шөнийн орсон борооноос болж үерт автсан тухай мэдээлэл гарсан билээ. 13 дугаар хорооны төв замын зүүн хэсэгт 20 орчим хоногийн өмнө үерийн ус зайлуулах хоолой, далан барьсан ч урьд шөнийн орсон бороонд үерийн ус зайлуулах хоолой эвдэрч, далан нурсан байдалтай байв. Уг хороонд нийт 11 сая төгрөгөөр далан болон үерийн ус зайлуулах хоолойг саяхан барьжээ. Гэтэл 10 минут орсон ширүүн борооноор далан нурснаас болж Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд амьдардаг өрхүүдийн 80 гаруй хувь нь үерт автаад байна.. Инженерийн тооцоо судалгаагүй бага хүчин чадалтай ус зайлуулах хоолой тавьснаас болж их хэмжээний усархаг бороо ороход үерийн далан, хоолой эвдэрч өнөөдөр Сүхбаатар дүүргийн 13 хорооны иргэд хүнд нөхцөлд байна.
11 саяын үнэтэй далан 10 минутын бороонд тараа таниуллаа
2016-06-22 09:54:00