8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэцүү нэртийн хаалга татсан Д.Батхуяг суллагдлаа

2015-12-04 18:55:00

Өнөөдрийн хувьд хэцүү нэртийн хаалга татаад байсан хүмүүс суллагддаг өдөр бололтой юм. Тухайлбал хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ хөнөөсөн хэргээр шалгагдаж байсан Г.Алтанхүү өглөө суллагдсан бол дөнгөж сая Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг  магадлангаар суллагдсан байна.

 Д.Батхуяг ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангид ял эдэлж байсан юм. Түүнийг магадлангаар суллагдах тогтоол өнөөдөр гарсан учраас дөнгөж сая ар гэрийнхэн нь тус ангид ирж авч явсан талаар эх сурвалж мэдээллээ.

Хэргийн талаар эргэн сануулбал Д.Батхуяг нь АМГ-ын даргаар ажиллаж байхдаа тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар  ажиллаж байсан Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нартаа хамтран 106 лицензийн зөвшөөрлийг хууль бусаар олгосон хэрэгт буруутгагдсан.

Д.Батхуягт анхан шатны шүүхээс  6.6 жил, Т.Даваацогтод зургаа, харин н.Жаргалсайхан, н.Бат-Ирээдүй нар тус тус 5.1 жилийн хорих ял оноогоод байсан юм. Мөн хууль бусаар олгосон 106 лицензийн зөвшөөрлийг хүчингүй болгож, төр мэдэлдээ эргүүлэн авах шийдвэр гаргасан. Харин давж заалдах шатны шүүхээс дээрх нэр бүхий хүмүүсийн ялыг тус тусад нь хөнгөрүүлж, Д.Батхуягийн ялыг дөрвөн жил гаруй, бусад гурван хүний ялыг гурван жил гаруй болгож, хөнгөрүүлсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Nambar
Ingej khulgai khiisen khumuusiig sulalaad baival odoo shoron baigaad yakh bilee bas nuguu tever agaar sangiin Khulan chini darkhand buudalaa ajiluulaadal baij l bna lee shuu dee
2016/02/20 103.17.108.42
Shorond nertei vip oroond tansaglaj uulzii gesenteigee uulzaj,davarsan nuhdiig urshuuliin huuliar sullana gedeg davargaj l bgaa gsn ug.Garaad nuun daragduulsan mongotei humuus.
2016/02/17 103.17.108.42
Ovgor
Hulgaich narsandaa jargaltai
2015/12/27 103.17.108.42