Орхон голын түвшин нэмэгдэж үерийн аюултай түвшинд хүрчээ. Орхон голын түвшин өнөөдрийн байдлаар 293 см буюу өмнөх өдрөөсөө 7 см–ээр нэмэгдэж үерийн аюултай түвшинд хүрсэн байна. Иймээс ард иргэд үер усны аюулаас сэрэмжтэй байж, гол мөрөн гатлах, усанд орох, бага насны хүүхдээ гол руу авч очихгүй байхыг Сэлэнгэ аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний албанаас анхааруулж байна. Үүнээс гадна нийт нутгийн томоохон голуудын түвшин нэмэгджээ.
Орхон гол үерийн аюултай түвшинд хүрчээ
2016-06-22 15:15:08