Сүүлийн үед нийт нутгаар их хэмжээний усархаг бороо орж томоохон голуудын усны түвшин нэмэгдэж, нийслэлийн хэд хэдэн дүүрэгт үер буусан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэсэн. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяатай ярилцлаа.
-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэдэн дүүрэгт үер буугаад байна вэ?
-Сүүлийн хоёр өдөр нийт нутгаар тухайлбал, баруун болон төвийн аймгийн нутгийн хэсгээр үргэлжлэн их хэмжээний усархаг бороо орсон. Ойрын өдрүүдэд ч бороо үргэлжлэн орно гэдгийг Ус цаг, уур орчны хүрээлэнгээс мэдээлж байна. Ялангуяа энэ сарын 21-ний өдөр нийслэл хотод үдээс өмнө их хэмжээний усархаг бороо орсны улмаас Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн зарим хэсэгт амьдарч байгаа айл, өрхүүд үерт автсан гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид болон харьяа дүүргийн онцгой байдлын хэсгийн албан хаагчид шуурхай ажиллаж үер буусан хэсгийн усыг соруулах ажил хийж байна. Гурван дүүрэгт үер буусан.
-Орон нутгаас үер, усны дуудлага хэр ирж байна вэ?
-Орон нутгаас яг одоогоор үерийн аюултай түвшинд хүрсэн дуудлага ирээгүй байна. Гэхдээ томоохон гол, нууруудын усны түвшинд эрс нэмэгдэж зарим нь үерийн аюултай түвшинд хүрсэн гэсэн мэдээлэл өгсөн.
-Үерт автсан айлуудын байдалтай газар дээр нь очиж танилцаад ирсэн гэж байна. Нийт хэчнээн айл үер автаад байна вэ?
-Сүхбаатар дүүргийн XIII хорооны айл өрхүүд үерт автлаа гэсэн дуудлага ирсэн даруй дуудлагын дагуу очиход тус дүүргийн Ногоон талбайн 6, 7 дугаар гудамжны айл, өрхүүд усанд автсан байсан. Дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн аврагчид шуурхай ажиллаж айл өрхүүдийн гэр, байшин, хашаанд тогтсон үерийн усыг соруулах, далан, суваг шуудууг ус чөлөөтэй урсах нөхцөл боломжоор хангах ажил хийж гүйцэтгэж байна. Ойролцоогоор тэр гудамжны 17 хашаа үерт автаж айлын гэр лүү ус орсон байдал байсан. Нэг хашаанд хамгийн багадаа 4 айл амьдардаг. Нийтдээ бараг 70 орчим айл үерт авсан байдалтай байна энэ дүүрэгт. Үерт автсан айлуудын ихэнх нь үерийн аман дээр зөвшөөрөлгүй буусан байна. Зарим нь газар олдохгүй учир аргагүй эрхэнд үерийн аман дээр хашаа хатгасан гэж ярьж байсан. Мөн Баянзүрх дүүргийн VIII, XVII, XXI хороо хэсэг айл үерт автлаа гэсэн дуудлага ирсэн. Тухайн хэсэгт нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дэд бүтэц тохижилтын хэлтэс, НҮГ-1, 2, 3 , тухайн байршлыг хамаарах хороодын удирдлагууд 11 нэгж техник тоног төхөөрөмж, 85 хүний бүрэлдэхүүнтэйгээр хамтран ус соруулж зайлуулах, далан босгох, зарим айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажил хийсэн. Өнөөдрийн байдлаар гурван дүүрэгт үер буусан. Харин үерт авmсан айлуудын нарийн тоог одоогоор нэгтгэж гаргаагүй байна.
Ойролцоогоор тэр гудамжны 17 хашаа үерт автаж айлын гэр лүү ус орсон байдал байсан. Нэг хашаанд хамгийн багадаа 4 айл амьдардаг. Нийтдээ бараг 70 орчим айл үерт авсан байдалтай байна энэ дүүрэгт.
-Ус соруулах техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хэр байна вэ?
-Ус соруулах техник, тоног төхөөрөмжийн хувьд хүрэлцээ дутмаг байна. Нэг зэрэг гурван дүүрэгт үер буусан энэ үед техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ яалт ч үгүй дутагдаж байна. Тэглээ гээд зүгээр суухгүй нийслэлийн Онцгой байдлын газар болон тухайн харьяа дүүргийн онцгой байдлыг хэсгүүдтэй хамтран байгаа нөөц бололцоондоо тулгуурлаж ажиллаж байна.
-Үерийн улмаас зарим нэг хатуу хучилттай зам эвдэрч, цөмөрсөн гэсэн мэдээлэл гарсан байна. Эрсдэлийн үнэлгээг тогтоож гаргасан уу?
-Ямар нэгэн байгалийн гамшигт үзэгдэл болоход эрсдэлийн үнэлгээг заавал хийдэг. Одоогоор эрсдэлийн үнэлгээг хийгээд эхэлчихсэн. Энэ нь зөвхөн манай Онцгой байдлын ерөнхий газар дангаараа хийгээд шийдэх асуудал биш л дээ. Системтэйгээр Дэлхийн зөнтэй хамтран тогтоож гаргадаг. Тийм болохоор эрсдэлийн үнэлгээг удахгүй нэгтгэж танилцуулна.
-Сүүлийн үед иргэд усалд осолдож амь насаа алдсан тохиолдол ихэсч байна. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр Завьт эргүүл гаргадаг. Энэ жилийн Завьт эргүүл гарчихсан уу?
Тийм болохоор эрсдэлийн үнэлгээг удахгүй нэгтгэж танилцуулна.
-Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас цагдаагийн байгуулагатай хамтарсан “Завьт эргүүл” арга хэмжээг 2010 оноос хойш ажиллуулсаар ирсэн. Ингэхдээ Туул голын эрэг дагуу завьт эргүүл, шалгалтыг зохион байгуулж, гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэдэг. Завь эргүүл Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэлх хэсэгт моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангах зорилгоор ажилладаг. Завьт эргүүл нь энэ сарын 10-ны өдрөөс гарсан. Ирэх есдүгээр сарын 10-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллах хуваарьтай. Он гарсаар улсын хэмжээнд нийт 15 хүн усанд осолдож амь насаа алдсан хэрэг гарсан. Үүний 5-н бага насны хүүхэд.
-Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс цаашид үе үе үргэлжилсэн бороо орно гэдгийг мэдээлж байна. Иргэдэд хандаж юу гэж сэрэмжлүүлмээр байна вэ?
Он гарсаар улсын хэмжээнд нийт 15 хүн усанд осолдож амь насаа алдсан хэрэг гарсан. Үүний 5-н бага насны хүүхэд.
-Ер нь энэ удаагийн үер анх удаа болж байгаа зүйл биш. Зун болгон үргэлжилсэн бороо орох үеэр үер буух тохиодол гардаг. Энэ нь газар төлөвлөлт, айл өрхүүд гэрийн буурь, байшингынхаа суурийг өндөрлөөгүй суурьшнаас болж ус их тогтох нөхцөл бүрдүүлж байна. Тиймээс энэ тал дээр анхаарч үер усны гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлж өөрсдөө хашааныхаа ойр орчмыг өндөрлөх, үерийн ус зайлуулах суваг шуудуу татах зэрэг арга хэмжээг иргэд авах хэрэгтэй. Мөн орон нутагт гол, мөрөн болон хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлох, үерийн уснаас хамгаалсан суваг, шуудуу татах, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гарам, гарцаар зорчоорой гэж анхааруулмаар байна.