Ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 24-ний өдөр буюу маргааш 12:00 цагт санал авах 1998 байранд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, журамд заасны дагуу туршилтын ажлыг зохион байгуулах юм байна. Уг туршилтаар санал тоолох төхөөрөмж санал авах байрандаа нэг бүрчлэн хүргэгдсэн эсэх, тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан, саналын хуудсаа зөв уншиж, бодож байгаа, мөн үр дүнг дамжуулах зэргээр тэдгээрийн хэвийн ажиллагааг шалгаж бэлэн байдлыг тогтоох аж.
Туршилтыг тухайн санал авах байранд ажиллаж буй мэдээллийн технологийн ахлагч хийж гүйцэтгэх юм байна.
Маргааш сонгуулийн автоматжуулсан системийг туршина
2016-06-23 12:42:18