Сонгуулийн сурталчилгаа дуусахад тав хоног үлдлээ. Сурталчилгааны хугацаа дуусах дөхөж, сонгогчид чухам хэний төлөө саналаа өгөх бол гэсэн хүлээлтийн хариу ч удахгүй гарна.
Энэ бүхэнтэй зэрэгцээд сонгуулийн “хар” сурталчилгаа, нэр дэвшигчид, намууд нэгнийгээ гутаан доромжлох байдал хэрээс хэтэрч эхэллээ. Гэхдээ зөвхөн сошиал ертөнц буюу твиттер, фэйсбүүкт ийнхүү дураараа дургиж байна.
Зургийн эх сурвалж: https://socialcontrol.com
Сонгуулийн тухай хуулиар сошиал орчны зохицуулалтыг сайтар зааж өгөөгүй тул ийнхүү замбараагүй мэдээллүүд тархаж буй хэрэг. Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийн талаар худал мэдээлэл тараах, нэр хүндэд нь халдаж, гүтгэн доромжлох зэргийг хорьсон. Гэвч нэр дэвшигчдийг нэрээ татаж байна гэх худал мэдээлэл тараах, зарим нэр дэвшигчдийг илтэд худлаар гүтгэн доромжлох нь ихэсч, харамсалтай нь энэ мэт худал мэдээллүүдэд жирийн иргэд итгэж байна.
Хуульд зааснаар зургаадугаар сарын 28-ны өдөр ямар ч сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдахгүй. Харин сошиалд энэ хууль төдий л үйлчлэхгүй болов уу. Энэ өдөр фэйсбүүк, твиттерт чухам юу болохыг тааж хэлэхэд хэцүү.
Тиймээс иргэд та бүхнийг сонгуулийн сурталчилгааны хугацаанд болон 28, 29-ний өдрүүдэд сошиал ертөнц твиттер, фэйсбүүкт тавигдаж буй элдэв постуудад шууд итгэхгүй байж, худал мэдээлэл, гүтгэн доромжилж, нэр төрд халдсан мэдээллийг шэйрлэж гэмт хэргийн хамтрагч болохгүй байхыг анхааруулж байна.