8o
Улаанбаатар хот
mobile menu

Унаж сэлгүүцэх зорилгоор автомашин хулгайлах нь ихэсчээ

2016-06-23 16:34:00

Улсын хэмжээнд гарсан хулгайн гэмт хэргийн дийлэнх хувийг буюу автомашины хулгайн хэрэг эзэлж байгаа тухай мэдээллийн талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Он гараад эхний таван сарын байдлаар нийслэлд 8429 хэрэг бүртгэгдсэн байгаа нь улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 67.5 хувийг эзэлж байгаа юм байна. Эдгээрээс 3045 буюу 36.1 хувийг бусдын эд зүйлсийг хулгайлах гэмт хэрэг эзэлж буй аж. Энэ үеэр Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш нийт 119 тээврийн хэрэгсэл хулгайд алдагдаж, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс 106 тээврийн хэрэгслийг олж тогтоон холбогдох гэмт хэрэгтнийг илрүүллээ. Автомашин хулгайлах гэмт хэргийг шалгах явцад эд ангийг зарахаас гадна унаж сэлгүүцэх зорилгоор хулгайлж байна” гэв. Хулгайд алдагдсан тээврийн хэрэгслийг төрлөөр нь авч үзвэл Япон улсад үйлдвэрлэсэн 76, Солонгос үйлдвэрлэсэн 41, Герман улсад үйлдвэрлэсэн 2 автомашин бүртгэгдсэн байна.Үүнээс үзэвэл япон машин хулгайлах гэмт хэрэг нэмэгдэж байгааг онцоллоо. Харин шалтгаан нөхцөлийг судалбал дийлэнх нь буюу 55.5 хувь нь унаж сэлгүүцэх зорилготой хулгайлсан байхад 29.1 хувь нь хулгайлсан автомашинаа тонож эд ангийг борлуулах сэдэлтэй  нь тогтоогджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment